• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

МОНГОЛ ЭКО ШҮРШҮҮР НЬ УСАНД ТЭСВЭРТЭЙ ЧАНАРТАЙ МАТЕРИАЛААР ХИЙГДСЭН КАБИН БОЛОН ДУШ,УС НЭВТЭРДЭГГҮЙ

  • event
  • 2017-03-29 08:40:00
  • 1390
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ санааг үргэлж эрэлхийлдэг "Монгол ванн" үйлдвэрийн хамт олон шинэ технологи болох монгол эко шүршүүрийг хэрэглэгчиддээ танилцуулж байна. Энэхүү эко шүршүүр нь хот хөдөө, сууц, гэр хамаарахгүйгээр усанд орох боломжийг бүрдүүлж өгсөнөөрөө давуу талтай. 

Н.Төмөрбаатар “Монгол ванн констракшн" ХХК-ийн "Монгол Эко шүршүүр" төслийн удирдагч 

Монгол эко шүршүүр нь усанд тэсвэртэй чанартай материалаар хийгдсэн кабин болон душ, ус нэвтэрдэггүй хувин, ус халаагч шүршүүр, саарал ус сорох шүүлтүүртэй насос зэргээс бүрдэнэ. Усанд хэмнэлттэй, хэрэглэхэд хялбар энэхүү технологийн бас нэгэн давуу тал бол саарал усыг ашиглах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. 

 

Энэ бол импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхуйц өнгө, загвар, чанараар гайхуулах Монгол ванн констракшн компани юм. 100 хувь импортоос хараат байсан дотоодын зах зээлд салхи оруулж монгол хүний ур ухаанаар сүүлийн үеийн дэвшилтэд технологиор шахмал чулуун ванн,  угаалтуур, цонхны тавцанг үйлдвэрлэж байгаа Монгол ванн констракшны хувьд энэ төрлийн зах зээлд яахын аргагүй анхдагч билээ. 2012 оноос үйлдвэрлэлээ эхлүүлсэн тус хамт олон өнөөдрийн байдлаар 1.30-2 метрийн урттай 12 төрлийн ванн, жакузи, тавиуртай болон тавиургүй 9 төрлийн угаалтуур, 3 хүртэлх метрийн урттай цонх, тавилгын тавцанг 20 гаруй өнгөний сонголттойгоор эх орондоо үйлдвэрлэж байна. 

“Монгол ванн констракшн” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний давуу талууд:

  • Тусгай технологиор бат бэх чанарыг нь сайжруулж шарж бэлтгэсэн гантиг чулуу учир эдэлгээ сайтай, хүний биед сөрөг нөлөөгүй
  • Шахмал чулуун ванн нь бусад төрлийн ваннуудтай харьцуулахад усны дулааныг хамгийн удаан хадгалдаг, зэвэрч өнгөө алддаггүй
  • Бүх ванн халтирхаас сэргийлсэн товгор хээ болон өөр өөрийн ялгарах хэв загвараар үйлдвэрлэх боломжтой
  • Ванн нь нүүр буюу хаалттайгаа хамт гардаг учир өнгө үзэмжтэй. Ванны нүүр хийх гэж худалдан авагч давхар цаг алдаж, плита цемент худалдан авч нэмэлт зардал гаргах шаардлагагүй
  • Хэрэглэгчдийн хүссэн хэмжээгээр бүтээгдэхүүний уртаас хасаж, догол гаргаж өгөх боломжтой. Зэрэг олон давуу талуудыг дурьдаж болно. 

Тус үйлдвэр сардаа 600-700 ванн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын зах зээлийн 50-60 хувийг бүрэн хангах боломжтой юм. Гэвч импортоор орж ирдэг ижил төрлийн бүтээгдэхүүн дотоодын зах зээл булаацалдсаар байгаа учир Монгол ванн компани үйлдвэрийнхээ бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.

Ъ
 


 

Монгол ванн-ын хамт олон ванн жакузыг энгийн цагаан өнгөөр биш олон төрлийн өнгөтэй, саатай, судал хүрээтэйгээр үйлдвэрлэдэг нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцдэг.  Хамгийн гол нь угаалгынхаа өрөөний дотоод засалд зохицуулан өөрийн хүссэн хэмжээ, загвар, өнгөөр угаалтуур ванн хийлгэнэ гэдэг маш том давуу тал гэдгийг эдний хэрэглэгчид онцолдог юм. 


 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?