• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

БАЯЛАГ БҮТЭЭГЧИД "CANTON FAIR" 121 ДЭХЬ ҮЗЭСГЭЛЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦООД ИРЛЭЭ

  • event
  • 2017-04-24 10:30:00
  • 812
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “CANTON FAIR” олон улсын үзэсгэлэнд оролцож, туршлага судлах бизнес аялалд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн төлөөлөл амжилттай оролцоод ирлээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, UTravel аялал жуулчлалын компанитай хамтран зохион байгуулсан энэ удаагийн бизнес аялал дэвшилтэт техник технологи болон шинэ тутам үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бизнес санаагаар дүүрэн үр өгөөжтэй аялал болсныг бизнес эрхлэгчид онцолж байлаа.


 


 


 


 


 

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.УДВАЛЦЭЦЭГ:

Бид энэхүү бизнес аяллыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жил CANTON FAIR олон улсын үзэсгэлэнгийн 60 жилийн ой тохиож байгаа төдийгүй ББДХолбоо аялал жуулчлалын UTravel компанитай хамтран зохион байгуулснаараа онцлог аялал болж чадлаа.  Аялал маань газраар болон агаараар гэсэн үндсэн хоёр маршрутаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдээс бүрдсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдсан. Бизнес аяллын бүрэлдэхүүнд жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс гадна бизнесийн шинэлэг  санааг эрэлхийлсэн аялагчид түлхүү оролцож, өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг авахын зэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийхээ судалгааг хийж, аяны ганзага дүүрэн буцаж байна.


 


 

ЖДҮ ЭРХЛЭГЧ Н.БУРМАА: Canton fair үзэсгэлэнд харж, судлах зүйл маш их байна. Хувиараа бизнес эрхлэгчдээс гадна малчин, тариачин, барилгачин, инженер гээд бүх төрлийн ажил мэргэжилтэй хүмүүсийн үзэх ёстой томоохон үзэсгэлэн худалдаа гэдгийг энд онцлох хэрэгтэй байх. Энэхүү аялалд хамрагдаж зорилгоо биелүүлээд буцаж байгаадаа баяртай байна.


 


 


 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЖДҮ ЭРХЛЭГЧ Ч.ГАНБАТ: Миний хувьд мод, модон эдлэл тавилгын бизнес эрхэлдэг. Энэ чиглэлдээ  үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ дэвшилтэт техник, технологи сонирхохоор Гуанжоу хотод болж буй Canton fair үзэсгэлэнг зорьж ирсэн. Ямартай ч хайсан зүйлээ олсон. ЖДҮ эрхлэгч, баялаг бүтээгчдийн хувьд хэрэгтэй бүхнээ нэг дороос олох боломжийг олгосон ББДХолбоо, UTravel компанийн хамтран зохион байгуулсан бизнес аялалд хамрагдсандаа сэтгэл өндөр байна.


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 

 


 


 


 


 


 


 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?