• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

СИМЕНТАЛЬ ҮҮЛДЭРИЙН ҮХРИЙГ ЭХ ОРОНДОО НУТАГШУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  • event
  • 2016-06-05 11:00:00
  • 1231
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монголчуудын олон жилийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуйн салбар байсаар ирсэн. Өдгөө ч мал аж ахуйн салбар уламжлалт болон фермерийн чиглэлээр хөгжиж байгаа. Сүүлийн жилүүдэд малын үүлдэр угсааг сайжруулах, шинэ үүлдэрийг эх орондоо нутагшуулах ажлыг үндэсний компаниуд хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг нь үхрийн дээд  өвөг гэгддэг “Сименталь” үүлдэрийг “Баян Сименталь” ХХК-ийн хамт олон эх орондоо нутагшуулахаар 2014 оноос ажиллаж эхэлжээ.

Чех улсаас 300-400 жилийн түүхтэй сименталь үүлдэрийн 160 үнээг 2014 онд оруулж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар 350 орчим үхэртэй болжээ. Харин Төв аймгийн Баян суманд 600 үнээний хүчин чадалтай үйлдвэртэй үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид дахин 600 үнээний ферм байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Сименталь үүлдэрийн онцлог нь мах, сүүний чиглэлийнх бөгөд үхрийн өвөг гэж нэрлэгддэг. Нас биед хүрсэн эр үхэр 1300-1400 кг татдаг бол, нэг үнээ жилд 8000-10000 литр сүү өгдөг юм. “Баян сименталь” үүлдэрийг бий болгож орон нутагт хөгжүүлэх зорилгоор ажиллаж байгаа юм.  

Төв аймгийн Баян суманд 600 үнээний хүчин чадалтай үйлдвэртэй үйл ажиллагаагаа явуулж байна. 

Тус компанийн хамт олон фермерийн салбарт нэгэн шинэ үеийг авчраад байгаа. Европийн улсуудаас хөлдөөсөн үрийг өндөр үнээр авч байсан цаг саяхан. Тэгвэл тус компани удамшлын санг бий болгож хөлдөөсөн үрийг эх орондоо үйлдвэрлэж эхлээд байна. Ингэснээр 15-20 еврогоор зарагддаг өндөр үнэтэй хөлдөөсөн үрийн зардлыг эх орондоо үлдээх боломжийг бий болгожээ. Энэхүү ажлыг ХХААЯ-ны харъяа Малын удмын санг сайжруулах албатай  хамтран зохион байгуулж байгаа.  Сайн чанарын бухын үрийг -196 градуст 15-20 жил хадгалах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байсан юм. 

15-20 еврогоор зарагддаг өндөр үнэтэй хөлдөөсөн үрийн зардлыг эх орондоо үлдээх боломжийг бий болгожээ.

Хөдөө аж ахуйн салбарын шинэ технологийг "Баянсименталь" ХХК-ийн хамт олон амжилттай нутагшуулж чаджээ. Тэд эхний төлүүдээ амжилттай хүлээн авч чадсан байна. Мал аж ахуйн салбарыг шинэ түвшинд гаргасан тус компанийн хамт олон Төв аймгийн Баян сумын нутагт сименталь үүлдрийн үхрийг өсгөн үржүүлж, нутагшуулахаар ажиллаж байна. Ингэснээр мах, сүүний чиглэлийн шинэ үүлдэр манай улсад хөгжиж, үүнээс салбарлан гарах олон төрлийн үйлдвэрлэл бий болох боломжтой юм.  

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?