• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Шуурхай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн “Цагаан шонхор” ТӨҮГ Нийтлэсэн mass.mn

  • event
  • 2017-12-11 15:43:00
  • 1334
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, төрийн сүр хүч болсон цэрэг цагдаагийн алба хаагчдын жавхааг дүрэмт хувцас бүхий алба хаагчид илтгэдэг. Дэлхийн түүхэнд цэрэг арми үүссэн цагаас цэрэг цагдаагийн алба хаагчид тусгай дүрэмт хувцастай болсон нь бусдаас ялгарах дайтах ажиллагаанд сүр хүч нэмэхээс гадна бэлгэ тэмдгийн агуулгатай. Тэгвэл монгол цагдаагийн сүр жавхааг илтгэх алба хаагчдын дүрэмт хувцсыг Цагдаагийн ерөнхий газрын “Цагаан шонхор” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар өнөөдрийг хүртэл урлаж байна. Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар 1992 онд Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх чиг үүрэгтэйгээр “Цагаан шонхор” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар үүсгэн байгуулагдсан түүхтэй.

Төрийн төлөөх үйлсэд гар бие оролцон цэрэг цагдаагийн алба хаагчдын сүр жавхааг илтгэх дүрэмт хувцсыг ЦЕГ-ын “Цагаан шонхор” ТӨҮГ-ын чадварлаг хамт олон тодорхойлж, учиг бүрдээ ухаанаа шингээн урлаж байна.

 

20 жилийн түүхт тус үйлдвэр цагдаагийн алба хаагчид болон дотоодын цэрэг, хууль зүйн яамны харьяа газар агентлагуудын алба хаагчдын дүрэмт хувцас хэрэгслийг стандарт технологийн дагуу бэлтгэн нийлүүлэхийн сацуу алба хаагчдын дүрэмт хувцсыг шинэчлэх удаа дараагийн арга хэмжээнд хамт олноороо оролцож цамц, зангиа, цолны болон малгайн тэмдэг, товч, кноп, цацруулагчтай хантааз, зуны саравчтай малгай зэргийн эх загварыг гарган алба хаагчдын хангалтын хэрэгцээнд бэлтгэн нийлүүлсээр ирсэн мэргэшсэн үйлдвэр юм.

ЦЕГ-ын “Цагаан шонхор” ТӨҮГ нь тоног төхөөрөмжийн шинэчлэл болон оёдлын дамжлага шугамын өргөтгөл хийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй үйлдвэрийн ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулсаар иржээ. Тус үйлдвэр нь жилд 300-400 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол өдгөө жилд 1 тэрбум төгрөгийн орлоготой ажилладаг улсын томоохон үйлдвэрүүдийн нэг болон өргөжжээ. Сүүлийн жилүүдэд үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор Монголд 3 байдаг эсгүүрийн хар зураг үлгэрийн компьютерийн машиныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Ингэснээр тус үйлдвэрийн эсгүүрийн тасгийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн, даавууны хэмнэлт ч гарах болсон байна.

Монголд 3 байдаг эсгүүрийн хар зураг үлгэрийн компьютерийн машиныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ

Мөн үйлдвэрлэлдээ шинээр хатгамлын машиныг нэвтрүүлснээр алба хаагчдын ханцуйн билэгдэл, нэр цусны бүлэг, лого зэргийг өөрсдөө хийдэг болсон зэрэг олон дэвшилтэд технологиудыг нэвтрүүлсэн байна. Анх 10 орчим тоног төхөөрөмж,  тэр хэмжээний ажилчидтайгаа үйл ажиллагаа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар “Цагаан шонхор” ТӨҮГ нь орчин үеийн оёдлын 60 гаруй тоног төхөөрөмж, мэргэшсэн 80 гаруй ажилчидтай болон үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Үйлдвэрийнхээ үйл ажиллагааг тасралтгүй явуулах, мэргэшсэн боловсон хүчнээр хангах, нөөц бүрдүүлэх  ажлыг зохион байгуулж ажилласнаар тус үйлдвэр нь захиргааны 15 алба хаагчтай, эсгүүр, оёдлын 3  тасагт  65 ажилчид ажиллаж байгаагаас оёдолчдын 55 буюу 89.2 хувь нь 18-35 насны залуучууд, 23 буюу 53.4 хувь нь оёдлын чиглэлээр мэргэшсэн,  29 буюу 67.4 хувь нь  3-25 жил ажилласан, гадаад болон дотоодын дээд сургууль төгссөн мастер, технологич,  ажлын дадлага туршлагатай оёдолчид зэрэг чадварлаг боловсон хүчнээр  хангагдаад байна.

            Оёмол бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд захиалагчийн хүссэн загвар хэмжээгээр хурдан хугацаанд оёж нийлүүлэх мэргэшсэн ажилчдаар багаа бүрдүүлж, чанартай бүтээгдэхүүн, соёлч шуурхай үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн ЦЕГ-ын “Цагаан шонхор” ТӨҮГ-ын хамт олондоо түүхт 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе.  

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?