• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана

  • event
  • 2025-10-07 16:55:00
  • 67
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана


Монгол Улс болон Бүгд Найрамдах Сингапур Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах хэлэлцээрийг байгуулав.
Тодруулбал, “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Сингапур Улсын Тогтвортой байдал, хүрээлэн буй орчны сайд хатагтай Грэйс Фү, Худалдаа, аж үйлдвэрийн сайд ноён Ган Ким Ён өчигдөр гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ.

Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 30.3 хувиар багасгахаар “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) 3” шинэчилсэн зорилтоо батаосан. Энэ зорилтдоо хүрэхийн тулд олон улсын болон дотоодын санхүүгийн эх үүсвэрээс гадна хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа шаардлагатай байгаа.  Хэлэлцээрийн хүрээнд Сингапур Улсын хөрөнгө оруулалтаар сэргээгдэх (ус, салхи, нар) эрчим хүчний хэмнэлттэй технологи, хог хаягдлын менежмент, ойжуулалт, эрчимжсэн хөдөө аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, тогтвортой дэд бүтэц зэрэг карбон төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр ногоон шилжилтийг дэмжээд зогсохгүй хөгжлийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломж бий болох юм. Мөн олон улсын карбон кредитийн системд Монголын хувийн хэвшил, төсөл хэрэгжүүлэгчдийн оролцоо, боломжийг нээж, орон нутгийн иргэдэд ажлын байр бий болгох, бизнесийн байгууллагад байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлж, үр ашигтай ажиллах боломж бүрдүүлж байна.


Гарын үсэг зурах үеэр БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар "Сингапурын уур амьсгалын санхүүжилт, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг хэрэгжилтийн олон улсын манлайлал, прагматик туршлагыг үнэлэхийн зэрэгцээ энэ хэлэлцээр нь Монголын ногоон, тогтвортой хөгжлийн шилжилтийг дэмжих, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн зорилтод хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Хоёр улс хамтдаа хөгжиж буй, хөгжингүй орнуудын итгэлцэл, ил тод байдал, технологийн хамтын ажиллагаагаар хэрхэн хамтран ажиллаж болохыг харуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Дээрх хэлэлцээр нь хоёр орны стратегийн түншлэлийн хүрээг өргөжүүлж, ногоон шилжилтийг бодитоор дэмжих чухал алхам болох аж. 


 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?