• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН “ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

  • event
  • 2025-10-07 12:39:00
  • 35
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН “ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
????Монгол Улс болон Бүгд Найрамдах Сингапур Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
????Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Сингапур Улсын Засгийн газрыг төлөөлж, Тогтвортой байдал, хүрээлэн буй орчны сайд хатагтай Грэйс Фү, Худалдаа, аж үйлдвэрийн сайд ноён Ган Ким Ён нар гарын үсэг зурсан юм.
????Тус хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
????Хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Сингапур Улсын хөрөнгө оруулалтаар сэргээгдэх эрчим хүч (ус, салхи, нарны), эрчим хүчний хэмнэлттэй технологи, хог хаягдлын менежмент, ойжуулалт, эрчимжсэн хөдөө аж ахуй, байгаль орчны нөхөн сэргээлт, тогтвортой дэд бүтэц зэрэг олон төрлийн карбон төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой юм.
????Хамтын ажиллагааны үр дүнд ногоон шилжилтийг дэмжээд зогсохгүй Монгол Улсын валютын орох урсгал нэмэгдэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, олон улсын карбон кредитийн системд Монгол Улсын хувийн хэвшил, төсөл хэрэгжүүлэгчдийн оролцоо нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.
????Цаашид Сингапурын талтай хамтран хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих “Хамтарсан хороо”-г байгуулна. Энэхүү Хамтарсан Хороо нь тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, карбон зах зээлийн бүртгэлийн механизмыг бий болгож, төслийн өргөдөл гаргах, үнэлгээ хийх шалгуурыг тодорхой болгох чиглэлээр ажиллана.

Эх сурвалж: Эдийн засаг хөгжлийн яам
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?