• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг тодрууллаа

  • event
  • 2025-09-29 14:34:00
  • 14
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа 7 хоногийн турш үргэлжлээд, өнөөдөр 2025.09.28-ны орой өндөрлөж байна.  

Энэ жилийн намрын ургац, шинэ бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн 200 гаруй тариаланч, хоршоологч болон 300 гаруй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцсон. Улмаар нийт 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн гэдэг урьдчилсан мэдээ гарсан байна. Өнгөрсөн 2024 оны “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааны үеэр 1.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн дүн мэдээ бий.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн гарт хүргэх “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээнд аймаг орон нутгийн үндэсний үйлдвэрлэгчид бүсчилсэн зохион байгуулалттайгаар оролцлоо. Хэрэглэгчдийн хувьд 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, чанартай, шинэ бүтээгдэхүүнтэй танилцах   хүсэн хүлээдэг намрын баяр бол, үйлдвэрлэгчдийн хувьд эрүүл чанартай хүнсээр хүн ардаа хангах, хэрэглэгчидтэйгээ холбогдох, нутаг орныхоо бүтээлч, хөдөлмөрч иргэдийг сурталчлан таниулах, харилцан туршлага солилцож хамтын ажиллагаагаа хөгжүүлдэг  уулзалтын талбар нэгэнт болжээ” хэмээн тодотгосон юм.

Үзэсгэлэн худалдааны үеэр газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, бүсийн шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулаа.  

Газар тариалангийн салбарын шилдгээр:

  • “Шилдэг сум” төрөлд Сэлэнгэ аймгийн Мандал сум,
  • “Шилдэг өрхийн тариаланч” төрөлд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн О.Цогзолмаа,
  • “Шилдэг аж ахуйн нэгж” төрөлд “Цогт-Ану” ХХК,
  • “Газар тариалангийн шилдэг холбоо” төрөлд Ховд аймгийн “Баян арвижих ногоочдын холбоо”,
  • “Шилдэг ногоочин” Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Б.Жаргал,
  • “Шинэ технологи нэвтрүүлэгч” төрөлд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Г.Дашням нар шилдгээр шалгарлаа.

Хүнсний үйлдвэрлэлийн салбарын шилдгээр:

  • “Шилдэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” төрөлд “Төгс уураг” ХХК,
  • “Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч” төрөлд “Үлэмж-органик” ХХК,
  • “Экспортын шилдэг хүнс үйлдвэрлэгч” төрөлд “Витафит инвест” ХХК,
  • “Онцлох шимт хүнс үйлдвэрлэгч” төрөлд “Хос ивээл” ХХК,
  • “Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” төрөлд “Хүнс комплекс” ХХК,
  • “Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” төрөлд “Монфрэш” ХХК-иуд шилдгээр шалгарлаа.

Хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын шилдгээр:

  • “Шинэ бүтээгдэхүүн-инновац хөгжүүлэгч аж ахуйн нэгж” төрөлд “Дархан нэхий” ХХК,
  • “Экспортод чиглэсэн шилдэг бүтээгдэхүүн” төрөлд “Таймлесс” ХХК,
  • “Тогтвортой үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж” төрөлд “Янмал” ХХК,
  • “Эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж” төрөлд  “Одь Тан” ХХК,
  • “Шилдэг үйлдвэрлэгч хоршоо” төрөлд “Ээлтэй баялаг” дундын хоршоо,
  • “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогчоор төрөлд “Бат эм” ХХК,
  • “Шилдэг үйлдвэрлэгч хоршоо” төрөлд “Арбэл булаг” хоршоо тус тус шалгарав.

Бүсийн шилдэг аж ахуйн нэгжээр:  

  • Хангайн бүсийн шилдэг аж ахуйн нэгжээр “Хужирт цагаан” ХХК
  • Баруун бүсийн шилдэг аж ахуйн нэгжээр “АБМЭ” ХХК
  • Хойд бүсийн шилдэг аж ахуйн нэгжээр “Нүнжиг хангайн жимс” ХХК
  • Төвийн бүсийн шилдэг аж ахуйн нэгжээр “Хараагийн баян үрс” хоршоо
  • Зүүн бүсийн шилдэг аж ахуйн нэгжээр “М агро” ХХК
  • Говийн бүсийн шилдэг аж ахуйн нэгжээр “Тэвшийн хажуу ус хоршоо”
  • Улаанбаатарын бүсийн шилдэг аж ахуйн нэгжээр “Жожилдаян” ХХК-иуд тус тус шалгарав.
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?