• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Хушин ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар 6.6 тонн самар бэлтгэнэ

  • event
  • 2025-09-26 10:44:00
  • 70
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

ХУШИН ОЙГООС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР 6.6 ТОНН САМАР БЭЛТГЭНЭ

 

 Улсын хэмжээнд энэ жил 7 аймгийн 20 сумын хушин ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар 6.6 тонн самар түүж бэлтгэх дуудлага худалдаанд давхардсан тоогоор 24 аж ахуйн нэгж оролцож, 1.6 тэрбум төгрөгийн самар түүж бэлтгэх эрх авлаа. 

БОУАӨЯ-ны мэдээлснээр 20 сумын 126 багцад дуудлага худалдаа явуулсан байна. 
Манай орны ойн сангийн талбайн 5.17 хувийг хушин ой эзэлдэг. Хуш нь 10 аймгийн 63 сум, нийслэлийн ногоон бүсийн ойн санд тархан ургадаг. Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 1-ний хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг.

Болц гүйцсэн боргоцой нь 10 дугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг. Иргэд журмын дагуу ахуйн зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр аравдугаар сарын 20-ноос эхлэн түүх боломжтой.

Зөвшөөрсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах болон Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай, Зөрчлийн тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авдаг.

Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургахгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, самраар хооллогч шувуу, мэрэгч болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх шалтгаан үүсгэдэг. Самрын болц гүйцээгүй үед түүхийгээр нь түүх гэж модыг хүчээр цохиж гэмтээснээр насыг нь 30 гаруй хувиар богиносгодог байна. Ойд 140 гаруй жил наслах байсан нэг хуш модыг гэмтээснээр ердөө 100 орчим жил насалдаг аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг
 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?