Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам МУШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуультай хамтран “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний чиглэлээр ажилладаг албан хаагчдад зориулсан чадавхжуулах сургалтыг есдүгээр сарын 25-нд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад 21 аймаг болон нийслэлээс төлөөлөл оролцож, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн техникийн зохицуулалт, зохистой хооллолт, эрүүл ахуйн стандарт, гадаадын сайн туршлага зэрэг өргөн хүрээний сэдвээр мэдлэг, мэдээлэл олж авсан нь оролцогчдын ур чадвар, мэргэжлийн чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Оролцогчдын үнэлгээгээр сургалт өндөр үр дүнтэй байж, богино хугацаанд олон талын шинэ мэдээлэлтэй танилцан, орон нутагтаа хэрэгжүүлэх арга зүй, туршлага эзэмшсэн юм. Цаашид салбарын албан хаагчдыг мэргэжлийн мэдлэг, арга зүйгээр тогтмол дэмжих, шинэчлэгдсэн бодлого, стандартын мэдээллийг шуурхай түгээх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах зорилгоор сургалт, үйл ажиллагааг тогтвортой зохион байгуулж ажиллахаа онцолж байсан юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ