ЗАВХАН АЙМАГ: Завхан аймагт мах бэлтгэх дараах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
-Завхан аймаг энэ онд 324.7 мянган толгой мал буюу 10391 тн махыг хүнсэнд хэрэгцээлэхээр төлөвлөжээ.
Аймгийн хэмжээнд махны үнэ хонины ястай мах 13000, шулаа 16000 төгрөг, ямааны ястай мах 10000, шулаа нь 13000, үхрийн ястай мах 16000, шулаа нь 18000 төгрөгийн үнэтэй байна.

Завхан аймагт “Завхан хүнс” групп, “Саян ундарга” ХК, “Нисэх агро” ХХК, “Сэцэн Агро” ХХК, “Тэс шим” хоршоо зэрэг 5 аж ахуйн нэгж мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Завхан аймагт “Завхан хүнс” групп, “Саян ундарга” ХК, “Нисэх агро” ХХК, “Сэцэн Агро” ХХК, “Тэс шим” хоршоо зэрэг 5 аж ахуйн нэгж мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдрийн байдлаар "Тэс-Шим" хоршооны үйлдвэр нь үечилсэн ажиллагаатай, малын мах бэлтгэж байна. Хоногт хонь 180 толгой, ямаа 120 толгой, адуу 50-70 толгойг төхөөрөх хүчин чадалтай. Дайвар түүхий эдээ Улаанбаатар хотын дайвар түүхий эдийн үйлдвэрт нийлүүлдэг.
"ЭДГС" ХХК нь хоногт 50-70 толгой бод, 250 толгой бог төхөөрөх хүчин чадалтай. Энэ онд 300-400 тн мах экспортлох төлөвлөгөөтэй бэлтгэл ажлаа хангаад байгаа юм.


"Сэцэн агро" ХХК үечилсэн ажиллагаатай, малын мах бэлтгэдэг. Хоногт бод 30 толгой, бог 120 толгой төхөөрөх хүчин чадалтай. Ихэвчлэн гулуузаар бэлтгэж, дайвар түүхий эдээ Улаанбаатар хотод борлуулдаг.
"Завхан хүнс" групп нь үечилсэн ажиллагаатай, малын мах бэлтгэдэг. Хоногт бод 200 толгой, бог 1000 толгойг төхөөрөх хүчин чадалтай. Энэ онд дан бог мал төхөөрөх төлөвлөгөөтэй байна. Дайвар түүхий эдээ дотооддоо буюу аймагтаа борлуулна.


"Завхан мах маркет" хоногт 100-200 толгой бод төхөөрөх хүчин чадалтай, үечилсэн ажиллагаатай, малын мах бэлтгэдэг гэж Завхан аймгийн ХХААГ-ын хүнс, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн С.Циенхорол ярилаа.
Эх сурвалж: Завхан сонин