• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Монголд тохирсон цагаан будааны сорт нутагшуулах туршилтын тариалан амжилттай болжээ

  • event
  • 2025-09-18 10:29:00
  • 48
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монголд тохирсон цагаан будааны сорт нутагшуулах туршилтын тариалан амжилттай болжээ

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХөҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Ховд аймгийн Булган суманд туршилтаар тутарга буюу цагаан будаа тариалж буй “Жи Ай Эм И Икс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компанийн захирал Ж.Ганхуяг өнгөрсөн 20-иод жилийн өмнөөс тутарга тариалах судалгаа хийж эхэлжээ. БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөр “КОПИА Монгол” төвтэй хамтран энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн  Булган сумын нутагт 5.3 га талбайд туршилтын тариалалтаа эхлүүлсэн нь өндөр үр дүнтэй ургасан байна. 

Энэхүү туршилтын талбайн нэг га-гаас 6-8 тн цагаан будаа хурааж авах тооцоо гарсан бөгөөд энэ нь БНСУ-ын тариалангийн талбайн дундаж ургацтай тэнцэж буйг “КОПИА Монгол” төвийн захирал, цагаан будааны мэргэжилтэн У Мён Гюү онцоллоо. Тэрбээр “Солонгосын хамгийн хүйтэн нөхцөлд ургуулдаг үр, сортуудыг туршиж үзсэний эцэст Монголд тохирох  тутаргыг үр дүнтэй ургуулж чадлаа. Цагаан будааны тариалалтыг баталгаажуулснаар кластерийн системээр хөгжүүлэх боломжтой” хэмээн туршилтын тариалалтыг дүгнэлээ.

“Жи Ай Эм И Икс” ХХК-ийн Ж.Ганхуяг “Тутаргын тарилалтыг дагаад нуур цөөрөм, салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах нь эрс тэрс, хуурай уур амьсгалтай Монгол орны хувьд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой. Монголд тохирсон цагаан будааны сортыг тариаланд нэвтрүүлснээр 68 мянган тонн цагаан будаа буюу 50 орчим сая долларын импортын хамаарлаас гарч, 5-8 мянган ажлын байр шинээр бий болж, хөдөөгийн хөгжлийг дэмжих эдийн засгийн хөшүүрэг болно. Эцсийн дүнд нь монгол хүн баталгаатай, шинэ ургацын цагаан будаа идэх боломж бүрдэнэ” гэдгийг тодотгов.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Монголд тутарга тариалах судалгаа 40 гаруй жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Салбарын яамнаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян” зэрэг хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Хувийн хэвшил, гадаадын түнш байгууллагатай хамтран импортыг орлох, газар тариаланг хөгжүүлэх судалгаа шинжилгээ, туршилтын ажлыг гардан хийж байгаа нь хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад оруулж буй томоохон хувь нэмэр” хэмээн юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?