• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Богино хугацаанд ургац хураахад их, дээд, мэргэжлийн сургуулиуд хамтран ажиллана

  • event
  • 2025-09-17 11:03:00
  • 18
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Богино хугацаанд ургац хураахад их, дээд, мэргэжлийн сургуулиуд хамтран ажиллана

 

Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил 18 мянга орчим га талбайд төмс, хүнсний ногоо, үр тариа тариалсан. Одоогоор төмс, хүнсний ногооны хураалт 40 орчим хувьтай үргэлжилж байгаа бол үр тариа гурван хувьтай байна. Тиймээс аймаг, сумдын удирдлагууд өнөөдөр их, дээд, мэргэжлийн сургуулийн захирлуудтай уулзалт зохион байгуулж, ургац хураалтад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Тариаланчид 700 гаруй ажиллах хүчний захилга ирүүлсэн бол их, дээд сургуулиудаас 1200 оюутныг ургац хураалтад ажиллуулах боломжтойг уулзалтын үеэр захирлууд мэдэгдлээ.

Оюутнуудыг ажиллуулахдаа цалинг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх, цагт нь цалинг нь олгох, байрны нөхцөл, хоолны чанарт онцгой анхаарах, ажиллах хүчнийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт ач холбогдол өгч, аль аль талдаа хариуцлагатай байхаар гурван талт гэрээ байгуулахаар боллоо.

Ургац хураалтад ажиллах техникийн бэлэн байдлыг тариаланчид өөрсдөө хангасан байх ёстойг сумдын удирдлагууд онцлов.

Хэрэв дээрх оюутнууд бүрэн хамрагдаж ургац хураалтад оролцвол төмс, хүнсний ногоог аравдугаар сарын эхэн үед дуусгах боломжтой гэв.

Хугацаандаа ажлын хөлсийг олгохгүй, ажиллах нөхцөл, хоол унд зэрэгт нь анхаарч чадахгүй байгаа талаар гомдол гарч байсан тул тариаланчдыг анхааралдаа авч ажиллахыг аймгийн засаг дарга орлогч Я.Бат-Очир санууллаа.

Өнгөрсөн жилийн тухайд нэг оюутны өдрийн хөлс 50 мянган төгрөг байсан. Энэ жил тухайн хөлсийг бууруулахгүй байхыг ч их дээд, мэргэжлийн сургуулийн захирлууд хэлж байв.

Дархан-Уул аймагт ХААИС-ийн харьяа Агроэкологи, бизнесийн сургууль, ШУТИС-ийн харьяа ДаТС, АШУҮИС-ийн харьяа Анагаахын сургууль, Хүмүүнлэгийн ухаан их сургуулийн салбар, Дархан дээд, Уул, уурхайн политехник, Дархан Өргөө, Дархан политехникийн коллеж, Мандах бүртгэл зэрэг арав орчим сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Ташрамд, аймгийн хэмжээнд 400 иргэн, ААНБ төмс, хүнсний ногоо тариалсан байна. Зуншлага муу, гандуу, ургацын болц тааруу байснаас хураалт ийнхүү хойшилсон болохоор хөрсөн дээр цочир хүйтрэхээс өмнө ургацаа бүрэн хурааж дуусгахад хүн, хүчний шаардлага тулгарсан тул ийнхүү гурвалсан гэрээний хүрээнд хамтран ажиллахаар болжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?