• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Ингэний сүүг боловсруулж тэмээн сүргийн ашиг шимийг хүртсэнээр малчдын орлогын эх үүсвэр нэмэгдэх боломжтой

  • event
  • 2025-09-16 11:00:00
  • 9
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй “Хашаатын говийн заг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Хашаатын говийн заг” ХХК бизнесийн гараагаа 2019 онд ингэний сүүгээр өрхийн бичил үйлдвэрлэл эрхэлснээр эхэлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдан 2022 оноос ингэний сүүний үйлдвэрлэл эрхлэх болжээ. Одоо тус компани ингэний сүүн ааруул, хоормог, буцалгаа , тэмээний борц зэрэг олон нэр төрлийн органик, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн бүтээгдэхүүнээ Дорнод, Сэлэнгэ, Улаанбаатарын зах худалдааны төвүүдэд борлуулдаг юм.
Тус үйлдвэр нь сүү, сүүн бүтээгдэхүүнд анхан шатны болон бүрэн боловсруулалт хийж, дотоодын хэрэгцээг хангах замаар импортыг багасган, экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд анхааран, орон нутаг дахь үйлдвэрлэлийг дэмжин дотоодын хэрэгцээг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангах асуудлыг чухалчилдаг. Ийнхүү ингэний сүүг боловсруулж тэмээн сүргийн ашиг шимийг хүртсэнээр малчдын орлогын эх үүсвэр нэмэгдэн, малчдын дунд тэмээгээ өсгөх сонирхол их болсныг тус үйлдвэрийг үүсгэн байгуулагч Ц.Отгончимэг онцлов.
Ингэний сүүн цагаан идээ хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсохгүй, ардын уламжлалт эмчилгээнд өргөнөөр хэрэглэж иржээ. Ингэний сүү нь хадгалагдах чадвар сайтай, муудаж исдэггүй, халуун дулаанд тээвэр даах чадвартай байдгаас гадна бусад малын сүүнээс илүү өтгөн, илчлэг чанар өндөртэй, эхийн сүүг орлохуйц тэжээлтэй байдаг байна. 

Эх сурвалж: Хүнсний хувьсгал
 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?