• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

"МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛӨӨС ГАРСАН САНАЛ САНААЧЛАГЫГ ТӨРИЙН БОДЛОГО ШИЙДВЭРТ ТУСГАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА"

  • event
  • 2022-01-06 10:00:00
  • 1057
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн АНХДУГААР ФОРУМ 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Уг форум нь ЖДҮҮ эрхлэгчдэд нэн тулгамддаг асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах мөн Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-оор дамжуулж асуудлаа шийдвэрлүүлэх зорилготой билээ.

Үүнд: 

- Стандартыг цөөлөх 

- Төр давхардсан чиг үүргийг болих

- Батламжийг бүрэн болиулах 

- Хяналтын нэг байгууллагатай болох 

Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэх юм.

АНХДУГААР ФОРУМ-д Төрийн арван байгууллага, 120 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож байгаа бол ФОРУМ-ыг Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан  нээж үг хэллээ. 

Тэрээр хэлсэн үгэндээ "Улс орныхоо эдийн  засгийг хөдөлгөх хүч болсон, Үндэсний үйлдвэрлэгч, ЖДҮҮ эрхлэгчдийн төлөөлөл болсон Анхдугаар Форумд оролцож буй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Бүтэн 2 жил үргэлжилж буй цар тахал дэлхийн улс орны эдийн засаг, хилийн боомтын үйл ажиллагаанд хүндрэл учруулах, үнийн хөөрөгдөл гэх мэт олон асуудлуудыг үүсгэж байгаа билээ. Урьд өмнө нь хүндрэл тохиож байгаагүй далайн тээвэр гэх мэт бүхий л салбарт хүндрэл  учирч нэлээдгүй хүнд цаг хугацааг даван туулж байна. Өөрөөр хэлбэл далайн боомтууд бүтэн сарын хугацааны дараа бараа таваараа авах гэх мэт, үүнээс шалтгаалан үнэ өсөх гэх мэт зүйлс тохиож  байгаа билээ.

Үүнд төрийн зүгээс цар тахлын үе төдийгүй энгийн үед ч бизнес эрхлэгчиддээ дарамт учруулахгүй байх боломж бололцоог нээж, товчхондоо бизнесийнх нь эрх чөлөөг олгох ажлыг эрчимтэй эхлүүлж байгаа билээ. Төр бүх зүйлд оролцож, бүх зүйлийг нь амжуулна гэж явсаар байтал төрийн үйл ажиллагааны хүнд суртал, авилга хээл хахууль гаарлаа. Манай засгийн газар холбогдох хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулж мэргэжлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар нь хийлгэе гэдэг бодлого баримталж байна. Эдийн засгаа сэргээж эрүүл мэндээ хамгаалах асуудлыг зэрэг авч явж аль болох дотооддоо үйл ажиллагаа хэвийн авч явуулахаар зорин ажиллаж байна.

Мэдээж өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал хүнд байсан. Одоо ч хүнд хэвээр байсаар л байна. Гэхдээ аливаа салбарыг хаах гэх мэт хөл хорионы бодлогыг баримтлалгүй, дасан зохицож, өөрсдийгөө өмгөөлж, харилцан бие биенээ дэмжин ажиллахаар зорьж байна. Засгийн газраас 6 том зорилт тавиад буй. 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дэргэд байгуулагдсан зөвлөлийн энэхүү анхдугаар форумаар хэлэлцсэн асуудлыг Шадар сайдын  хувьд төрийн бодлого шийдвэрт тусгахад нээлттэй хамтарч ажиллана гэдгээ илэрхийлье"  гэлээ. 

ШУУД ҮЗЭХ

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?