• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

Э.БОРОЛЗОЙХҮҮ: МОНГОЛ МАЛЫН МАХЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ, ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН

  • event
  • 2021-12-03 17:18:00
  • 1284
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
    Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Үүнд шинжилгээний бичгээр баталгаажсан, эрүүл, аюулгүй хүнстэйгээр “Монгол мал органик хүнс” ХХК оролцож байна.

 
Э.БОРОЛЗОЙХҮҮ           “МОНГОЛ МАЛ ОРГАНИК ХҮНС” ХХК-ИЙН ЗАХИРАЛ
  Нийслэл хотод амьдардаг иргэдэд өвлийн идэш бэлдэх их төвөгтэй байдаг. Учир нь ихэнх худалдаачид шинжилгээний бичиггүй, ил задгай газар, эрүүл ахуйн шаардлага хангалгүй махаа худалдаалдаг. Энэ асуудлыг шийдэх нь манай компанийн зорилго юм. Өөрөөр хэлбэл махан бүтээгдэхүүнийг боловсронгуй болгож, дэлхийн жишигт нийцүүлэн худалдаалахыг зорьж байна. Ингэхдээ шинжилгээний бичигтэй, эрүүл малын махыг ард түмэндээ хүргэхийг хамгийн их чухалчилдаг.
 


 
Ч.БАЯРЦЭЦЭГ                 БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР
    Энэ арга хэмжээний үеэр манай бүтээгдэхүүнийг олон хүн ирж сонирхож, худалдан авч байгаад баяртай байна. Бүтээгдэхүүн тус бүр олон төрөлтэй, сонголт ихтэй байгаа нь хэрэглэгчдэд их таалагдаж байх шиг байна. Өнөөдрийн байдлаар стейкний мах, битүү шөл, “хайнаг” шар тос, чанахад бэлэн хуйхалсан толгой, шийр гэх мэт бүтээгдэхүүн худалдаалж байна.

 
    Өнгөрсөн хугацаанд Монголчууд махны хэрэглээгээ “харанхуй” сонгосоор ирсэн.Өөрөөр хэлбэл хаана бэлтгэсэн, шинжилгээний бичигтэй эсэхийг нь чухалчлахгүйгээр, таарсан газраасаа мах худалдаж авсаар байгаа юм. Монгол малын маханд олон давуу тал байдаг ч дээрх шалтгаанаар дэлхийн жишигт нийцдэггүй. Харин “Монгол мах органик хүнс” ХХК махыг үйлдвэрийн аргаар боловсруулж, сав баглаа боодолтой болгосноор иргэдийн анхаарлыг татаж чадлаа.
   Энэ удаагийн арга хэмжээ “Мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард эрүүл” уриатай зохион байгуулагдаж байгаа юм. Гэвч зарим худалдаачид ил задгай махаа худалдаалж байгаа нь цар тахлын үед тохиромжгүй гэж иргэд үзлээ. Энэ нь сав, баглаа, боодол бүхий махан бүтээгдэхүүнийг сонгох эрэлт хэрэгцээ манай улсад бий болсныг харуулж байна.

ИРГЭД:

Их гоё юм харагдахаар нь юу юм бол гээд сонирхоод хүрээд ирлээ. Гаднах сав, баглаа, боодол нь таалагдаж байна. Идэж уухад айдасгүй ийм бүтээгдэхүүн байгаа нь таалагдаж байна.




Цар тахалтай үед ил задгай мах худалдах нь бага зэрэг эрсдэлтэй санагддаг. Тийм учраас энэ бүтээгдэхүүнүүд онцлог санагдлаа. Монголчууд юмыг ингэж боловсронгуй хийж байх хэрэгтэй.


Их давгүй эд байх шиг байна. Энэ үзэсгэлэнд баталгаатай хүнс хайж ирсэн. Ихэнх нь л гадаа ил задгай, зарим нь газар тавих нь холгүй зарж байна. Эднийх харин цэвэрхэн, боловсон юм байна.



ФОТО АГШИН 

 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?