• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

"Баялаг бүтээгч", "Бөгтгөр ЖДҮ" ном нийслэлийн хоёр том номын санд БҮРТГЭГДЛЭЭ

  • event
  • 2020-09-04 11:16:00
  • 1223
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Нийслэл Улаанбаатар ХОТОД “Соёлын цаг” аян тохиож, хичээлийн шинэ жил эхэлсэн энэ сайхан өдрүүдэд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зүгээс 5 жилийн турш хийж гүйцэтгэсэн ажил, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд төрийн ямар бодлого хэрэгтэй байгаа, ЖДҮ-тэй холбоотой маш олон судалгааг багтаасан "Баялаг бүтээгч" "Бөгтгөр ЖДҮ" номыг УЛААНБААТАР хотод сүндэрлэх хоёр том номын сан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монгол Улсын Үндэсний номын сангуудад  тус тус хандивлалаа. 

   Оюунлаг ирээдүйг бүтээхэд хөрөнгө оруулалт хийж, улс эх орон, хүүхэд залуучуудын мэдлэгт тус нэмэр болж, номын сангийн үйл ажиллагааг дэмжин өөрийн бүтээлээ бэлэглэсэн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч, Бизнесийн ухааны доктор Ч.Даваабаяр хэлэхдээ: "Соёлын өдрийг угтан, хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан номоо бэлэглэж байна. Энэ номыг заавал дэлгүүрээр орж худалдаж авах шаардлагагүйгээр номын санд оронгоо Жижиг Дунд Үйлдвэрлэл сүүлийн 30 жилийн түүхэнд хэрхэн хөгжиж ирсэн түүхийг харна. Мөн оюутан залууст хэрэгтэй гадаад, дотоодын олон судалгааны материал, олон төрлийн эх сурвалжууд багтсан.  Мастер болон докторын ангид суралцаж байгаа оюутнууд уг номоос өөрт хэрэгтэй материалыг ашиглаж болно. Зарим номын сан, их, дээд сургуулиудад зохиогчийн эрхээ ашиглуулж цахим хэлбэрээр тараах подкаст хэлбэрээр сонсож, хүргэх тийм эрх өгч байгаагаар онцлогтой" хэмээн хэллээ. 

Монгол Улсын Үндэсний Номын Сан 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдаж, 1924 оноос гадаад солилцооны ажиллагаа эхэлсэн ба 1991 онд Олон Улсын Номын Сангийн Холбоонд (ОУНСХ) гишүүнээр элсэж, өнөөгийн байдлаар 70 гаруй орны 100-аад номын сантай ном, хэвлэл солилцож байна.

Монгол Улсын Үндэсний төв номын сангийн уншлага үйлчилгээний газрын дарга Т.Баярлах: Бид нар шинэ ном хүлээж авч байгаадаа маш их баяртай байна. Ном бол ертөнцийг харах зүйл, номоос хүн хязгааргүй мэдлэгийг авдаг. Ном ямар ч төлбөр нэхэхгүй багш. Номын  сан бол энэ бүхнийг агуулж байдаг ариун их уурхай, оюуны өв сан гэж ойлгох хэрэгтэй. Монгол улсын үндэсний номын сан хэвлэгдэн гарч байгаа бүх бүтээгдэхүүнээс заавал авч ТҮҮНИЙГ хойч үед хүргэх үүрэгтэй. Энэ үүргийг номын сангийн хуульд заасны дагуу Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо дэмжин оролцож байгаад талархал илэрхийлье. Энэ ном маань жижиг дунд үйлдвэрлэл, баялаг бүтээгчид, хувиараа бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдийн талаарх мэдээллийг агуулсан ном байгаа. Манайх нийтийн номын сан учраас бүх талаар бизнес эрхэлж байгаа хүмүүст гарын авлага болгох зорилгоор өгч байгаад талархалтай байна. Цаашдын судалгааны бүтээл, компаниудыг дэмжсэн сурталчилгааны ажилд нь амжилт хүсье.

Нийслэлийн хүн амын боловсрол, соёл, мэдээлэл, чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдсэн номын сан-ном зүйн үйлчилгээг үзүүлж, бие хүнийг бүтээлчээр хөгжүүлэхэд эрхэм зорилго болгож байгаа Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь өдгөө 40 жилийн ойгоо тэмдэглэж байна. 

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра: 

"Улаанбаатар хотын төв номын сангийн 40 жилийн ой болж, намар цаг эхэлж Соёлын цаг 9 дүүргүүдээр аялж, боловсрол, соёлын байгууллагууд бүх үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж байгаа энэ цагт жижиг дунд үйлдвэрийн талаарх номыг бэлгэд хүлээж авлаа. Нийтийн номын сан бол хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй нас хүйс харгалзахгүйгээр олон нийтэд мэдээ мэдээллийг  түгээх зорилготой ажилладаг. Тэр ч утгаараа ЖДҮ-ийн чиглэлээр анх удаа гарч байгаа мэргэжлийн ном ирж байгаад тун баяртай байна. Өөрсдийн 4 салбар 5 номын сангаар ЖДҮ-ийн талаарх ном бүтээлтэй танилцах бүрэн боломжтой болж байна. Яг ЖДҮ-ийн чиглэлээр номын сан гэлтгүй монгол улсын хэмжээнд төдийлөн эх сурвалж багатай байдаг. Тэр утгаар анх удаа ном нь гарч байгаад хувь хүний зүгээс ч тэр номын сангийн салбарын үүднээс ч тэр маш их баяртай" байгаагаа илэрхийллээ.

     21 дүгээр зуун бол мэдээллийн зуун, мэргэжилд суурилсан эдийн засгийн, улс төрийн зуун билээ. Өсвөр залуу үеэс эхлээд өтөл буурал хэн ч байсан номыг бэлгийн дээд хэмээн билэгдэж, уншсан номоос өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг, авч бусдад түгээдэг. Эрхэм уншигч та БӨГТГӨР ЖДҮ, БАЯЛАГ БҮТЭЭГЧ хоёр боть номыг тус номын сангуудаар очиж унших бүрэн боломжтой. 
 

ШУУД ҮЗЭХ:
 

 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?