• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

ХААИС-ийн оюутнууд эрүүл мэндэд ээлтэй биосаван хийжээ

  • event
  • 2020-04-08 13:41:00
  • 1013
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн биотехнологи, химийн тэнхимийн оюутнууд Биологийн идэвхт бодисын ханд агуулсан органик саван гар аргаар хийжээ.

БСШУСЯ, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг”-т ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн биотехнологи, химийн тэнхимийн оюутнууд “Биологийн идэвхт бодисын ханд агуулсан органик саван гар аргаар үйлдвэрлэх” төслийн саналаа хүргүүлсэн нь дэмжигджээ. Уг сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатанд 147 төслийн санал ирснээс,  БСШУСЯ-ны “Ажлын хэсэг” эцсийн байдлаар 13 их, дээд сургуулийн 38 төслийг сонгосон аж.

Төслийн хүрээнд оюутан, багш нар хамтран бүх төрлийн арьсанд тохирсон PH-бүхий биосаван гар аргаар үйлдвэрлэж, судалгааны ажилдаа тулгуурлан гарын авлага зөвлөмж гарган, тодорхой бүлгийнхэнд мэргэжлийн сургалт зохион байгуулсан байна.

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд арьс хуурайших, сэвх толбо, хацар хамрын судас өргөсөх, батгашилт үүсэх зэрэг асуудал тулгардаг. Мөн агаарын бохирдолтой холбоотойгоор арьсны хавдар өвчин дэлхий дахинд ихээхэн нэмэгдэх хандлагатай болжээ. Эдгээр асуудлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор хорт хавдрын эсийн хуваагдлыг зогсоох үйлчилгээ бүхий апигенин гэдэг флавоноидыг их хэмжээгээр агуулдаг ургамлын ханд агуулсан биорганик саван үйлдвэрлэх судалгааны ажлаа хийсэн байна.

Хүмүүсийн хүнсэндээ хэрэглэдэг яншуй, бууцай, артишок, цоохор майлз болон багваахай, балжингарам зэрэг цэцэгт ургамлын  биологийн идэвхт нэгдэл флавонойд болох апигенины агуулгыг судалж, эдгээр ургамлын ханд агуулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь энэхүү биоидэвхт ургамлын ханд агуулсан органик саван аж.

Энэ төслийг хэрэгжүүлэгч багийн ахлагчаар ХААИС-ийн МААБС-ийн ХАА-н бүтээгдэхүүний хими технолгийн хоёрдугаар дамжааны оюутан Г.Эрдэнэчимэг, багийн гишүүдээр оюутан Б.Бумжид, Б.Гансүлд, Т.Нандинцэцэг нар, төслийн зөвлөхөөр багш, Химийн Ухааны доктор (Ph.D) С.Сарантуяа ажилласан юм. Төслийн нийт санхүүжилт 10 сая төгрөг бөгөөд оюутнууд төслөө амжилттай хэрэгжүүллээ.

АНУ-ын Иллинойсын их сургуулийн эрдэмтэд хавдрын эсэд апигенин гэдэг флавоноид хэрхэн нөлөө үзүүлдгийг судлан хорт хавдарын эсийн хуваагдалыг зогсоох төдийгүй организм дахь хавдрын эсүүдэд үйлчилж хавдрын эсийг нэмэгдүүлдэг ферментийн үйл ажиллагааг дарангуйлан устгадаг болохыг нотолсон байна.

Эх сурвалж: gogo.mn

 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?