• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

ЖДҮ-чдийн өмнөөс золигт гарсан Б.Батзоригт ГАНЦХАН жилийн ял ҮҮРҮҮЛНЭ

  • event
  • 2020-04-06 11:39:00
  • 986
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Б.БАТЗОРИГ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАВ-

УИХ-ын гишүүн Б.Батзориг өчигдөр /2020.04.03/ бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. Хуульд зааснаар УИХ энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Тодруулж хэлбэл, хүсэлтийг өргөн барьснаас хойш долоо хоногт багтаан Байнгын хороогоор, мөн дараагийн долоо хоногт нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм. УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Тиймээс Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлнэ гэсэн үг юм.

–ЖДҮЧИД ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭЖ, ЯЛ НАЙМААЛЦАХ АРГЫГ СОНГОСОН НЬ-

–Прокурор ял наймаалцахгүй гэж эсэргүүцэл бичив:

АТГ-аас албан тушаалын давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий ААН-д зээл олгосон, бусдад нөлөөлсөн гэх үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын найман хүнийг яллагдагчаар татан шалгаж, зургаан хүнийг гэм буруутай гэж тогтоосон. Тэр дундаа Б.Батзоригийг өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайг тогтоосон байна. Энэ дагуу Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийх үед Б.Батзориг болон түүнтэй хамт шалгагдсан таван хүн хүн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсаны зэрэгцээ Нийслэлийн прокурор ял “наймаалцахгүй” хэмээн эсэргүүцэл бичиж байв. 

–Прокурор ГЭНЭТ эсэргүүцлээсээ буцаж ял наймаалцахаар болов:

Гэвч Нийслэлийн прокурорын газраас тэдний хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хоёрдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлжээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил жил хүртэл хугацаагаар хасаж 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг “ашиглахгүй” болгосон нь яллагдагч нартай тохиролцсон гэх хардлагыг эрхгүй төрүүлдэг.

–Ял наймаалцсанаар Б.Батзориг нарын НАЙМАН жилийн хорих ял НЭГ жил болж буурав:

ЖДҮХС-гийн зээлийн өр барагдаж дуусаагүй байгаа. Ийм байхад прокурорын газар 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн хэргийг ганц хүнд үүрүүлж байгаа. Ер нь бол МАН-ын ждүчдийн өмнөөс Б.Батзоригийг золигт гаргасан. Түүгээр ч үл барам одоо ЖДҮчдийн хэрэг нэг жилийн хорих ялаар “домноод” л өнгөрөхийг үгүйсгэх аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. 

–ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛСООР БАЙГАА НЬ-

ЖДҮчдэд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд товлогдсон ч Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан билээ.

Эх сурвалж: eguur.mn

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?