• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

НДШ, ААНОАТ-ийг IV улирал хүртэл хойшлуулж ажлын байрыг хамгаалах “Төсвийн багц”-ыг хэрэгжүүлэхийг шаардлаа

  • event
  • 2020-03-26 16:20:00
  • 1169
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ



Эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх, бизнесийн идэвхжлийг сэргээх, ажлын байрыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх саналыг ” Улаанбаатар хотын худалдааны  танхим”,  “Аж үйлдвэрлэлийн зөвлөл”, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос Засгийн газарт хүсэлт хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийв. “Улаанбаатар хотын худалдааны танхим”-ын төлөөлөл Б. Хаш-эрдэнэ “ Улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийн “Төсвийн багц”-ыг яаралтай гаргах шаардлагатай байгааг онцоллоо. Энэ хөрөнгийн хүрээнд  “Эрдэнэс Тавантолгой”-н олон нийтэд тараах ногдол ашгийг яаралтай тарааж эхлэх. Засгийн газрын эзэмшиж буй  ногдол ашиг болох 850 орчим тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгждэд ажилчдын цалин олгоход нь зориулж нөхөн олговор эсвэл татаас болгон олгох ” зэрэг хэд хэдэн  санал гаргав. Мөн 2020 онд шинээр эхлүүлэх барилга, их засварын ажлын нийт өртгийн 25 хувь буюу 154 тэрбум төгрөгийг дотоодын үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулах. Түүнчлэн Улсын нөөц бэлтгэх, худалдан авахад зориулж 500 тэрбум төгрөгийн багц гаргаж  дотоодын бараа бүтээгдэхүүнээс худалдан авалт хийх санал гаргасан юм. “Төсвийн багц”-ыг гарган  хэрэгжүүлэх тусгай хороо байгуулан Ерөнхий сайдаар удирдуулсан хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн төлөөллийг тэнцүү оруулж санхүүжилтийн шийдвэр гаргаж ажиллахыг шаардав. Мөн төсвийн тодотгол хийж аж ахуйн нэгжийн төлөх Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах  орлогын албан татварын төлөлтийг ирэх IY улирал хүртэл хойшлуулахыг шаардлаа.    “ Аж үйлдвэрийн зөвлөл”-ийн ажлын албаны дарга  А.Энхцэцэг “ Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ЖДҮ-ийг дэмжих тухай хуульд орсон нэмэлт  өөрчлөлтийн дагуу  тендергүй авахаар болсон. Гэтэл энэ  хуулиа хэрэгжүүлэхгүй байна. 2017 онд төр 1.4 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс 46.7 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс хийсэн бол 2018 онд 1.2 их наяд төгрөгөөс 92.5 тэрбум, 2019 онд 1.5 их наяд төгрөгөөс  41.5 тэрбум төгрөгийн  худалдан авалт хийсэн нь төрөөс үндсэний үлдвэрлэлээ дэмжих бодлоготой харшилдаж байна. Өнөөдөр тендер зарласан байна. Тиймээс  дотоодын үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүнийг 100 хувь орлуулан тендергүй авч хүсч хуулиа хэрэгжүүлэхийг төсөв захирагч нараас шаардаж  байна” гэлээ. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-г төлөөлөлж н. Батдэлгэр “ Соvid 19-ийн тархалттай холбоотойгоор Монголын нийт аж ахуй нэгжийн 38 хувь нь цомхотгол хийж эхэлсэн. 94 мянган аж ахуйн нэгжийн 1.0 сая орчим ажилчдын ажлын байрыг хадгалж үлдэхэд улам хэцүү болж байна. Иймд эдийн засгийн хүндрэлийг даван туулж иргэдийн амьжиргааг бууруулахаас сэргийлэхийн тулд Засгийн газрын зүгээс “Төсвийн багц “ гаргах хэрэгжүүлэх санаачлагыг дэмжиж байна” гэв. Төиөөс ийм цогц шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол ажилгүй иргэдийн тоо нэмэгдсэнээр ядуурал 50 хувьд хүрэхээр байгааг тэд онцоллоо.

Эх сурвалж: zms.mn

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?