• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

image

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

  • event
  • 2015-10-05 18:49:00
  • 950
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд болон нийгмийн шаардлага, баялаг бүтээгчдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Дөрөв дахь удаагаа зохион байгуулагдсан тус хуралдаанаар 2015 онд үлдэж буй гурван сарын хугацаанд холбооны зүгээс авч хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөө, баялаг бүтээгчид болон олон нийт рүү чиглэсэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар ярилцсан байна.  

Баялаг бүтээгчид болон олон нийт рүү чиглэсэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар ярилцлаа

Түүнчлэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ирэх арваннэгдүгээр сард “1000 баялаг бүтээгчийн” чуулган болон спортын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус холбоо нь өнөөдрийн байдлаар 1000 гаруй үндэсний баялаг бүтээгчийг эгнээндээ элсүүлсэн бөгөөд 21 аймагт салбар хороогоо байгуулсан билээ. Мөн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр 15 хүн ажилладаг юм.

Ирэх арваннэгдүгээр сард “1000 баялаг бүтээгчийн” чуулган болон спортын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ

Өнөөдөр болсон Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр гишүүдийн байр суурийг сонслоо.

 “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Н.Ганболд: Удирдах зөвлөл асуудалд ажил хэрэгчээр ханддаг

- Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Холбооны Удирдах зөвлөл өмнө нь гурван удаа хуралдаж тодорхой асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд ажлын биелэлт сайн байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо богино хугацаанд орон нутаг нийслэл, олон улсад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулсан ба гишүүд маань урам зоригтой байна. Удирдах зөвлөлийн хувьд асуудалд ажил хэрэгчээр хандаж 2015 оны үлдэж буй гурван сарын хугацаанд холбооны зүгээс авч хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөө,баялаг бүтээгчид болон олон нийт рүү чиглэсэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Сүхбаатар аймаг дахь салбар хорооны дарга О.Батсайхан: Бодлогын болоод хэрэгжүүлэлтийн олон ажлуудыг төлөвлөн шийдвэрлэлээ.

- Удирдах Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар бодлогын болоод хэрэгжүүлэлтийн олон ажлуудыг төлөвлөн шийдвэрлэлээ. Тухайлбал “1000 баялаг бүтээгчийн чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Түүнчлэн 21 аймагт байгуулагдсан салбар хороод маш идэвхтэй ажиллаж байна. Мэдээж үр дүн гарч байгаа. Учир нь төр, иргэнийн нийгмийн байгууллагууд, үйлдвэрлэгчид,худалдан авагчдын дундах хамтын ажиллагаа чухал юм.  Эдийн засгийн хүндрэлийг давахын тулд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлага байна. Манай холбоо нийгмийн шаардлага,баялаг бүтээгчдийн санаачилгаар байгуулагдсан.    

 “Чиглэл” компанийн захирал Ц.Бумцэнд: Засгийн газар хувийн хэвшлийн дунд гүүр болон ажиллана.

- Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зургаадугаар сарын 25-нд Их хурлаа хийснээс хойш орон нутагт салбар зөвлөлөө байгуулсан. Мөн төсөл хөтөлбөрөө амжилттай үргэлжүүлж байна. Бид тодорхой хэмжээнд Засгийн газар хувийн хэвшлийн дунд гүүр болон ажиллана.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Ж.Мөнхцэцэг:Аравдугаар сард багтаж үлдсэн аймгуудад уулзалт зөвлөгөөн зохион байгуулна.

- Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зөвхөн нийслэлд гэлтгүй 21 аймаг есөн дүүрэгт уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 13 аймагт уулзалт зөвлөгөөнийг хийсэн. Аравдугаар сард багтаж үлдсэн аймгуудад уулзалт зөвлөгөөн зохион байгуулна. Уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулснаар орон нутагт баялаг бүтээж буй хүмүүсийн дуу хоолойг төр засагт хүргэх тодорхой асуудлуудын гарцыг эрэлхийлдгээрээ онцлогтой.     

 

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  •  
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?