• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Яармагийн гэр хорооллын 268 га газрыг дахин төлөвлөж, 11,100 өрх амьдрах орон сууц, сургууль, эмнэлэг барина

  • event
  • 2020-03-13 09:49:00
  • 1171
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар өнөөдөр хэлэлцлээ.

 

“Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам” нь зургаан бүлэг 60 зүйлтэй бөгөөд Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдаж байжээ.

Тус журмын дагуу нийслэлийн 26 байршил, 78 хэсэгчилсэн талбайд 35 байгууллага төсөл хэрэгжүүлэх эрхтэй аж.

 

Журмын хэрэгжилтэд дүгнэлт хийж, нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор нийслэлийн харъяа дөрөв, төсөл хэрэгжүүлэгч 41 байгууллагад албан бичиг хүргүүлж, төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлаар нь санал авахад "Тухайн газрын өмчлөгтэй тохиролцоонд хүрч чаддаггүй, дахин төлөвлөлтийн төслийн орон сууцны борлуулалт бага, худалдан авалт муу" зэрэг шалтгаануудыг хэлсэн гэж нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай хэлэв.

Иймд дээрх шалтгаан нөхцлийг шийдвэрлэх зорилгоор “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-д хоёр өөрчлөлт, 10 нэмэлт заалт оруулахаар ажлын хэсэг боловсруулсан байна.

Зөвлөлийн гишүүд уг журамд орж буй нэмэлт өөрчлөлтүүдэд санал солилцоод дараагийн хуралдаанд дахин хэлэлцэхээр тогтсон бөгөөд үргэлжлүүлэн Яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хэлэлцсэн юм.

 

Яармагийн гэр хорооллын бүс нь нам давхрын сууцны хороолол болохоос гадна гол гудамж замууд нь дундаж давхрын орон сууц, худалдаа үйлчилгээний барилга байгууламжууд байгуулагдахаар төлөвлөгджээ.

Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гэр хорооллыг хамран байрлах 5,475 нэгж талбар бүхий 268 га гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах юм байна.

Нийт талбайг зургаан хэсэгчилсэн талбайд хувааж дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх бөгөөд 40,200 хүн амтай, 11,100 өрх амьдрах, 7,680 хүүхдийн суудалтай ерөнхий сургууль, 2,880 хүүхдийн цэцэрлэг, 770 ортой эмнэлэг байхаар төлөвлөж байгаа талаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр мэдээллээ.

Дээрх асуудлуудыг дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхийг зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Эх сурвалж: ikon.mn

 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?