• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

“Хурд” онлайн тоглолт зохион байгуулж, хандивын аян өрнүүлнэ

  • event
  • 2020-03-02 11:49:00
  • 959
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу 2020.03.08-нд "Буцааж нэхэхгүй хайр" онлайн тоглолт зохион байгуулж, "HD Mongol" телевизээр шууд дамжуулахаа зарлалаа. "Хурд" хамтлаг нь олон улсад тархаад байгаа коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс улсын хэмжээнд онцгой дэглэм тогтоогоод байгааг хүндэтгэн ийнхүү онлайн тоглолт зохион байгуулахаар болсон бөгөөд тоглолтынхоо дундуур хандивын аян өрнүүлж, цугларсан мөнгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөхөө илэрхийлсэн юм.

Энэ мэдээг сонсоод Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин коронавирусийн эсрэг хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан юм. Тэрбээр “БНСУ, Япон, Иран, Италиас ирж байгаа хүмүүсийг Замын–Үүд, Буянт-Ухаа, Алтанбулаг боомтоор л авч байна. Хэрэв халдвартай хүн ороод ирвэл бидэнд туршлага байхгүй. Тиймээс оруулж ирэхгүй байхад бүх анхаарлаа хандуулж байна. Монголынхоо онцлогийг бид бүгд мэднэ. Тиймээс оруулж ирэхгүй байя. Орж ирсэн нөхцөлд бэлэн байдлыг хангасан байя гэж ажиллаж байна. Та бүхнийг эх орноо хайрласан. Эх орноороо бахархсан олон уран бүтээл туурвидгийг мэднэ. Урлагийнхнаа манлайлж байгаад баяртай байна. Та бүхний сайхан сэтгэлийн хандивын төгрөг тутам булаг болж ундрах болтугай” хэмээн үг хэллээ.

Мөн "Хурд" хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Бид Улсын онцгой комисст сэтгэлийн дэмжлэг үзүүлж онлайн тоглолт хийхээр шийдсэн. Монголчууд бид биеэ хайрлаж, хүндэлсэн цагт энэ айхтар өвчнийг даван гарч чадна. Тиймээс иргэд маань гэртээ суугаад хурд хамтлагийн шилдэг дууны тоглолтыг үзэх боломж олгож байгаа юм. Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тоглолт хийнэ. Бид онлайн тоглолтынхоо үеэр банканд хандивын данс нээгээд ард түмнээ уриалж хандив цуглуулаад Улсын онцгой комисст өргөн барина” гэлээ.

Энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Ард түмний хандивыг юунд зарцуулснаа эргэн тайлагнах болно” хэмээн нэмж хэлэв.
 

Эх сурвалж: zindaa.mn

 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?