• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар “INTERNET Plus SMEs” саналыг хүргүүллээ

  • event
  • 2020-02-20 17:52:00
  • 826
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
                         “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-оос Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар “INTERNET Plus SMEs” саналыг хүргүүллээ
 

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" ТББ ЖДҮ-ийг төрөөс ямар бодлогоор хэрхэн дэмжих тухай саналаа 2020 сонгуульд оролцох улс төрийн намуудад хүргүүлж эхлээд байгаа. Тус холбоо өнөөдөр /2020.02.20/ Ардчилсан намын удирдлагуудад 8 бүлэг 34 заалт бүхий саналаа албан ёсоор гардуулан  өглөө. 

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа: Ардчилсан нам хийдэг, бүтээдэг бүтээлч монгол хүнээ дэмжих зорилт бодлого дээр тулгуурлан мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа. Яг энэ цаг үетэй давхцаад Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ажил хэрэгч саналууд бидэнд ирүүлсэнд талархаж байна. Бид та  бүхний ирүүлсэн саналыг дэмжин, хүлээн авч байна. Ялангуяа “INTERNET Plus SMEs”  хөтөлбөр Монголын ЖДҮ-ийн бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс тэр дундаа "Start-Up" буюу гарааны бизнес эрхлэгчдийн хувьд нүдээ олсон заалт байна гэж үзэж байгаа учир  мөрийн хөтөлбөртөө  тусгаад явна.

Ажилгүйдлийн хэмжээ өндөр байгаа. Хэдийгээр статистикийн тоогоор 10 хувь байгаа ч гэсэн  бодит байдал дээр үүнээс ч  их байгаа. Ажлын байрыг хамгийн их нэмэгдүүлдэг экспортын орлогыг хамгийн их бүтээдэг энэ хэсэг бол бизнес эрхлэгчид, ЖДҮ-чид. Яах аргагүй монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг эзэлж, экспортын орлогын 2.7 орчим хувийг бүрдүүлж  байгаа энэ хүмүүсээ бид үнэхээр хаясан. Тийм дээ ч Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ирүүлсэн саналаас олон заалтуудыг намынхаа мөрийн хөтөлбөрт тусгана гэдгээ та бүхэнд дуулгахад таатай байна. Цаашдаа олон зүйл дээр хамтарч ажиллах болно гэдгээ намынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс илэрхийлэхэд таатай байна. Баярлалаа.

Дээрх саналыг  ЖДҮ-ийн хөгжиж байгаа олон улсын тэргүүн туршлагуудыг судалж, боловсруулсан учир хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр уулзалтын үеэр онцолсон юм. Мөн нийгмийн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх, ард иргэдээ хөрөнгөжүүлэх том уриалгыг дэвшүүлж байгаа гэдгээ хэллээ. 

Түүнчлэн тус саналд өмнөх жилүүдэд хэрэгжүүлэхээр батлагдсан Засгийн газрын хөтөлбөрүүд болон ЖДҮХС-ийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, дэмжлэгийг бодитой болгох, эрх зүйн орчныг сайжруулах,  Монгол улсад кластерын системийг хөгжүүлж, нутагшуулах, эхлэлийн буюу Start-Up компаниудыг зарим төрлийн татвараас зуун хувь чөлөөлөх, онцгой хөнгөлөлттэй зээл олгох, боловсон хүчний нийгмийн даатгал болон цалин хөлсийг төрөөс тодорхой хэмжээгээр хөнгөлөх зэргээр олон ажил хэрэгч саналуудыг тусгажээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо дээрх саналуудад нэмэлтээр сүүлийн гурван жил дараалан зохион байгуулсан "Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум"-аас гарсан баялаг бүтээгчдийн санал зөвлөмжүүдийг нэгтгэн оруулсан гэдгийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэллээ. 

Нийгмийн шаардлага, баялаг бүтээгчдийн хүсэлтээр байгуулагдсан тус холбоо нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн талаар гаргах УИХ, засгийн газрын бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сайжруулахад санал оруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, гишүүдийнхээ нийтлэг эрх ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх чиглэлд ажиллаж байгаа бөгөөд цаашид ч ЖДҮ эрхлэгчдийг /SMEs/ дэмжсэн төрийн цогц бодлого бий болтол дуу хоолой болон ажиллахаа илэрхийлээд байгаа юм. 

Саналыг бүрэн эхээр нь хүргэж байна

Эх сурвалж: mass.mn
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?