• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

М.Хад-Эрдэнэ:Мөнхийн тун 3 сая амны хаалт үйлдвэрлэх хэмжээний түүхий эдийн нөөцтэй болж байна

  • event
  • 2020-02-04 13:03:00
  • 1021
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

М.Хад-Эрдэнэ:"Мөнхийн тун" 3 сая амны хаалт үйлдвэрлэх хэмжээний түүхий эдийн нөөцтэй болж байна

 

Монголдоо амны хаалт буюу та бидний нэрлэж дадсанаар маскийг үйлдвэрлэгч цор ганц байгууллага болох "Мөнхийн тун" компанийн "Тун Фарм" эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн захирал М.Хад-Эрдэнэтэй ярилцлаа.

 

- Амны хаалт эрэлт нэмэгдэж, олдоц муу байх шиг. Үйлдвэрлэгч байгууллагын хувьд эрэлтийг хангах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

- Манай Мөнхийн тун ХХК-ийн харьяа Тун фарм эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр нь 2014 оноос эхлэн өнөөдрийг хүртэл эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрлэж байгаа юм. Тэдгээрийн нэг нь маск буюу амны хаалт. Бидний хувьд вирусийн тархалт гарч маскны эрэлт хэрэгцээ их хэмжээгээр үүссэнтэй холбоотойгоор нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор 7 хоногийнн 24 цаг тасралтгүй ажиллаж, 35-40 мянган маск үйлдвэрлэж байна.

- Тасралтгүй үйлдвэрлэж байгаа ч гадуур тасалдал үүсээд байгаагийн шалтгаан юу вэ?

 

- Бид өөрсдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг бүрэн хэмжээнд ашиглан тасралтгүй ажиллаж байгаагаа сая хэллээ. Аль болох тасалдал үүсгэхгүй, хүн бүрт хүртээмжтэй байхыг зорьж ажиллаж байгааг харилцагч байгууллагууд болон манай эмийн сангаар үйлчлүүлж буй иргэд маань мэдэрч байгаа байхаа. 

Маск бол зах зээлд төдийлөн эрэлттэй бүтээгдэхүүн биш. Бид урьд нь өдөрт дундажаар 8 мянга орчим маск үйлдвэрлэж гагцхүү Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээг ханган ажилладаг байсан. Гэтэл гэнэтийн нөхцөл байдал үүссэний улмаас сүүлийн найм, есөн хоногт компанийн эхний хагас жилд үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэчихсэн. Үүнтэй холбоотойгоор түүхий эдийн нөөцгүй болоод байна.

- Түүхий эдийн нөөц дуусаж байгаа гэж хэллээ. Үйлдвэрлэл зогсоно гэсэн үг үү?

- Бид эрүүл мэндийг хамгаалахад хүчин зүтгэж буй байгууллагын хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүтээгдэхүүний тасалдал үүсгэхгүйн тулд аль болох хурдан хугацаанд нөөц бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн улстай гэрээ байгуулан хамтарч ажиллахаар болоод байгаа. Тухайлбал, 2 хоногийн өмнө манай компанийн ТУЗ-ийн дарга Д.Батхишиг БНСУ-аас түүхий эд нэн даруй импортоор оруулж ирэх хэлэлцээрийг амжилттай хийсний ачаар энэ 7 хоногийн Баасан гараг гэхэд бид 9 тонн буюу ойролцоогоор 3 сая маск үйлдвэрлэх хэмжээний түүхий эдийн нөөцтэй болж байна. Урд хөршөөс мөн түүхий эд татан авахаар төлөвлөсөн байгаа. Нийтдээ 4.2 сая маск үйлдвэрлэнэ гэж төлөвлөөд байна.

Мөн түүхий эд ирэх хүртэлх хугацаанд бид карбон шүүлтүүр бүхий утааны маскаа үйлдвэрлэж байна. Уг маск нь вирусээс хамгаалахаас гадна агаарын бохирдлоос хамгаалах ач холбогдолтой юм.

 

- Цаашид үйлдвэрлэлийн тоо хэмжээгээ нэмэгдүүлэх боломж байгаа юу?

- Мэдээж боломжтой. Энэ удаагийн шинэ вирус болох коронавирусийн дэгдэлт дулаан улиралд илүү ихсэх магадлалтай гэгдээд байгаа. Тиймээс бид гарч болзошгүй эрсдэлд бэлэн байхын тулд маскны машиныхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ахиад нэг маск үйлдвэрлэгч машиныг шинээр худалдаж авч байна. 

Гэхдээ энэ нь хамгийн хурднаар бодоход 3 дугаар сарын эхээр орж ирэхээр байна. Уг машин ирснээр бид Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангаж ажиллах боломжтой болно гэж үзэж байгаа.

 

- Ер нь танай маск бусад маскнаас ямар онцлог, давуу талтай вэ?

- Манай үйлдвэр 2014 оноос хойш эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг үйлдвэрлэж байна. Анх БНХАУ-ын стандартыг 1 жилийн хугацаанд хэрэглэх зөвшөөрлийг авч үйлдвэрлэлийн явцад БНСУ, Япон болон Европын эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн стандартыг судалж үзсэний үндсэн дээр Монгол Улсын эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн стандартыг боловсруулан гаргаж, зохих стандартын дагуу үйлдвэрлэлээ явуулж байна. Нэг үгээр бол бидний үйлдвэрлэж буй маск олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан, найдвартай гэдгээрээ онцлог гэж бодож байна.

- Маскийг хэрхэн хэрэглэх тал дээр хэрэглэгчдэд зөвлөмж өгвөл.

- Үйлдвэрлэгчийн хувьд хэлэхэд ямар өнгө, хэмжээтэй хийгдсэн бай бүчтэй хэсгийг гадна талдаа гаргаж зүүх хэрэгтэй. Халдвартай орчинд маскийг 2 цаг тутамд, хэвийн орчинд хамгаалах зорилгоор зүүж байгаа бол 4-8 цаг тутамд сольж байх хэрэгтэй.
Мөн хэрэглэсэн маскаа ил задгай хаяхгүйгээр таглаа бүхий хогийн саванд баглан хаяж, гараа сайтар угаах хэрэгтэйг анхаарах хэрэгтэй болов уу.

Эх сурвалж: ikon.mn

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?