• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Байгалийн баялагтай, дотооддоо самуунтай орнууд авлигаараа тэргүүлж байна

  • event
  • 2020-01-31 11:53:00
  • 984
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Байгалийн баялагтай, дотооддоо самуунтай орнууд авлигаараа тэргүүлж байна

 

Саудын Араб авлигын эсрэг цоо шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллах болж, Украин Улсад зөвхөн авлигын хэргийг шийдвэрлэх тусгай шүүх ажлаа эхлүүлж, Энэтхэгт авлигын эсрэг тусгай хороо байгуулагдаж, энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэх явц нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг Сьерра Леон тусгай шүүх байгуулаад байна. Түүнчлэн сүүлийн таван жилийн хугацаанд Хятадын явуулсан авлигатай тэмцэх кампанит ажил нь дэлхийн дахинд үлгэр дууриал болж, олон улс оронд авлигачидтай тэмцэхэд нөлөөлж байгаа юм.

Тус улс дотооддоо “бар”-аас “ялаа” хүртэл буюу өндөр дээд түвшний албан тушаалтнаас эхлээд доод шатны ажилтан албан хаагчдын дунд хүртэл авлигатай тэмцэх кампанит ажил өрнүүлснээс гадна хилийн чанад руу зугтсан авлигач албан тушаалтнуудыг “ангуучлах” зорилгоор “Тэнгэрийн сүлжээ”, “Үнэгний ав” зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж байна. 

Хэдийгээр дэлхийн улс орнуудын авлигын эсрэг хийж буй тэмцэл хүрээгээ тэлж байгаа ч авлигаараа дэлхийд дээгүүрт бичигдэж буй орнуудын хувьд байдал огт өөрчлөгдөхгүй хэвээр байгааг холбогдох албаныхан онцолж байна. Түүнчлэн авлигын түвшнээрээ сүүл мушгиж буй орнууд байгалийн асар их баялагтай болон дотооддоо үймээн самуунтай орнууд байгаа юм. Энэ онд дэлхийд авлигаараа тэргүүлсэн таван орны жагсаалтыг “The Richest” сайт нийтэлжээ.

1.Сомали-Төрийн албан хаагчид нь улсын эд зүйлсийг зарж, ард түмнээс авлига авсан тохиолдол хамгийн их. Олон улсын байгууллагуудын илгээдэг олон арван сая ам.долларын тусламж усанд хаясан чулуу мэт алга болдог.

2. Өмнөд Судан-Суданаас өрх тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарласнаас хойш хоёр улсын хоорондох тэмцэл үргэлжилсээр нэг сая гаруй хүнийг орон гэргүй болгожээ. Дайнд улсын төсвийн дийлэнх хувь зарцуулагдаж, улстөрчид нь авлигад идэгдсэн.

3.Сири-Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа улс бол яахын аргагүй Сири. Дотоодын иргэний дайнаас үүдэн олон мянган хүний амь эрсдэж, олон сая хүн бэртэж, гэмтэн, эх орноосоо дүрвэсээр нэлээд хугацаа үдээд буй. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус улсын Засгийн эрхийг ганцхан нам барьж байсан болон иргэний дайн дэгдсэнээс үүдэж Сири Улс сүүлийн 10 орчим жил авлига, өрсөлдөх чадвар, эдийн засгийн байдал зэрэг хэд хэдэн индексээр сүүл мушгих болоод байгаа юм.

4.Афганистан-АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлж буйгаар гэмт хэрэг, аюултай байдал, хариуцлагагүй улс төр, дэд бүтцийн доголдол зэрэг нь тус улсад авлига газар авах гол шалтгаан болдог байна. Түүнчлэн ард иргэдийн 80 орчим хувь нь авлига өгөхгүй л
бол төрийн үйлчилгээ авна гэдэг бүтэхгүй гэдгийг онцолжээ.

5.Йемен-Тус улс бүхэлдээ нийгэм, эдийн засаг болон бүтцийн уналтад ороод байгаа юм. 2015 оны гуравдугаар сард зэвсэгт мөргөлдөөн дэгдсэнээс хойш 8000 гаруй энгийн иргэн амиа алдаж, 44 мянган хүн шархадсан гэсэн албан бус тоо байдаг. “Аль-Каида” бүлэглэл Йеменийн байдал тогтворгүй байгааг далимдуулан нутгийн өмнөд болон зүүн өмнөд хэсэгт нөлөөгөө бэхжүүлж эхэлжээ.

Эх сурвалж: livetv.mn

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?