• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

СЭТГҮҮЛЧ Ж.ЖАРГАЛСАЙХАН СЭТГҮҮЛЧДЭД 1000 МАСК ИЛГЭЭЖЭЭ

  • event
  • 2020-01-30 10:26:00
  • 1177
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

СЭТГҮҮЛЧ Ж.ЖАРГАЛСАЙХАН СЭТГҮҮЛЧДЭД 1000 МАСК ИЛГЭЭЖЭЭ

Монголын сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллаж яваа, Монголын сайтын холбооны ерөнхийлөгч асан, сэтгүүлч Жарантайн Жаргалсайхан бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштойгоор БНСУ-д эмчлүүлж байгаа билээ.

Түүнийг хөл дээр нь босгохын тулд мэргэжил нэгт нөхөд, сэтгүүлзүйн салбарынхан "Жаргалын мод" хандивын аяныг эхлүүлж, түүний эмчилгээний зардалд тусалж байгаа билээ.

БНСУ-д эмчлүүлж байгаа сэтгүүлч Ж.Жаргалсайхан коронавирусын халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа энэ үед салбарынхандаа зориулан 1000 маск илгээхээр болжээ. 

Тэрбээр энэ талаараа "Юм юмны түрүүнд өөрийгөө үл хайхран гүйж байдаг хүмүүс бол сэтгүүлчид. Тиймдээ ч хамгийн хүнд мэргэжилд тооцогддог. Дайнд цэрэг шиг л, өвчний голомтод эмч шиг л, гэмт хэргийн ертөнцөд цагдаа тагнуулч шиг ажилладаг хүн бол сэтгүүлчид. Хүмүүст тэгээрэй, ингээрэй, болгоомжлоорой битгий өлсөөрэй, битгий даараарай, битгий өвдөөрэй гэж уриалсаар мэдээлсээр хэрнээ цаг наргүй ажлаасаа болж өөрсдөө өлсөж, даарч, өвдөж нойргүйдэж явдаг хүмүүс бол сэтгүүлчид л байдаг. Хүний өмнөөс загнуулж, хүний өмнөөс адлуулж, хүний өмнөөс баярлаж, хүний өмнөөс гомдож шаналж явдаг онцгой тавилантай хүмүүс. Та нарыгаа маскаа ч авах завгүй мэдээгээ бэлдээд гүйж байгааг мэдэж байгаа болохоороо ойр дотно хүмүүсийнхээ захьсан маскийг авахдаа сэтгүүлчдэдээ явуулъя гээд 1000 ширхэг маск өөрт байсан бэлэн мөнгөө шавхаж байгаад авчихлаа. Та нарын хүчээр л би өнөөдөр энд ингээд эмчилгээ хийлгээд байж байгаа билээ. Та нарын минь надад зориулсан, охин бид хоёрыг гэсэн их сэтгэлийн хажууд энэ юу ч биш л дээ. Энд юмны өртөг өндөр ч өнөөдрийн нөхцөлд нэг ширхэг нь 80 төгрөг орчим үнэтэй авсан энэ маскууд маш хямдхан олдож байгаад тооцогдох байх аа, Монголд маань. Гэхдээ охин бид хоёрын та нартаа талархсан сэтгэл, яг одоо л чухал хэрэгтэй байгаа маск гэдэг үг хоёрт үнэ цэн нь оршиж байгаа юм шүү. 1000 ширхэг маскаа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл дээ хүргүүлнэ" хэмээжээ.  

Эх сурвалж: mass.mn

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?