• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Ноолуурын дөрөв дэх том хэрэглэгч Германд монголчуудыг жигшиж эхэлжээ

  • event
  • 2020-01-28 15:39:00
  • 1132
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Ноолуурын дөрөв дэх том хэрэглэгч Германд монголчуудыг жигшиж эхэлжээ

 
  • Германы ZDF сувгийн “Тамлагдсан амьтны цуст ноолуур” нэвтрүүлэгт “ноолуурыг барьж үзмэгц зөөлөн дулаан мэдрэмж төрдөг, тансаг бүтээгдэхүүн” хэмээн магтсан хүмүүст ямааны хоолой хэрчиж буй бичлэг үзүүлснээр айж жихүүцэн, ноолуур хэрэглэхгүй бодолтой болж буйг үзүүлжээ

  • 2019 оны 12 дугаар сарын 17-нд Германы хоёр дахь том телевиз болох ZDF сувгаас “Тамлагдсан амьтны цуст ноолуур” нэртэй нэвтрүүлэг цацлаа

  • Амьтны эрх хамгаалах PETA байгууллагын монгол уламжлалт мал аж ахуйг харлуулах гэсэн үйлдэл Герман улсад ийнхүү хүчтэй явж байгаа нь анхнаасаа зорилготой гэдгийг тодорхой болголоо

Уг нэвтрүүлэгт Монголын уудам талд бэлчих мал сүргийн дроноор авсан дүрсийг өнгөрсөн онд PETA нийгэмлэгээс гаргасан ямааны хоолойг хэрчиж буй бичлэгтэй эвлүүлэн гаргасан байв. Түүнчлэн ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүүгийн яриа болон “Ханбогд Кашемир” компанийн захирал Ч.Ганцэцэгийн малчны хотонд түүхий эд бэлтгэгчтэйгээ уулзсан зэрэг үйл явдалтай хослуулан монголчууд харгис заншлийг тайлбарлаж, төрийн бодлогоо танилцуулсан хоёр цаг гаруйн ярилцлагаас тэс өөр утгаар хэдхэн секундыг эвлүүлсэн байв.

Түүнчлэн хаан ширхэгт сайн чанарын ноолуур малчны хотноос ээлтэй аргаар бэлтгэдгээ учирласан үйлдвэрлэгч бүсгүй, малчны ярилцлага ч эсрэг утгаараа шингэсэн байв. Энэ өдрүүдэд ХБНГУ-д “Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020” зохион байгуулагдлаа. Уг үзэсгэлэнд “Говь” ХК-ийн төлөөлөл оролцож, ноолуурын үйлдвэрлэлийн талаар үнэн бодит мэдээллийг хүргэсэн.

Түүнчлэн хаан ширхэгт сайн чанарын ноолуур малчны хотноос ээлтэй аргаар бэлтгэдгээ учирласан үйлдвэрлэгч бүсгүй, малчны ярилцлага ч эсрэг утгаараа шингэсэн байв.

Үзэсгэлэнгийн үеэр хэд хэдэн гаднын хүн ирж, ямааг зэрлэгээр тамлан ноолуур бэлтгэдэг тухай асуусан аж. Тиймээс энэ мэдээлэл ервопчуудад хэдийн хүрч,  монгол ноолуураас татгалзахад бэлэн байгаа нь тодорхой боллоо. Ирж асуугаагүй олон сая хүн ташаа ойлголттой хэвээр үлдэх эрсдэл үүсжээ.

Дээр өгүүлсэн “Тамлагдсан амьтны цуст ноолуур” нэвтрүүлэгт оруулсан өөр нэг хэсэг нь оны өмнөх хямдралын үеэр дэлгүүрийн үйлчлүүлэгчдээс санал асуулга авсан байв.

Тэд “ноолуурыг барьж үзмэгц зөөлөн дулаан мэдрэмж төрдөг, тансаг бүтээгдэхүүн” гэж магтах авч, сэтгүүлч ямааны хоолой хэрчиж буй бичлэг үзүүлснээр айж жихүүцэн, ноолуур хэрэглэхгүй бодолтой болж буйг мөн үзүүлжээ.

Амьтны эрх хамгаалах PETA байгууллагын хашаанд бус өөрийн дураар бэлчдэг, байгалийн зүй тогтлоор ноолуурын үйлдвэрлэл явуулдаг монгол уламжлалт мал аж ахуйг харлуулах гэсэн нь манай ноолуурын дөрөв дэх томоохон харилцагч Герман улсад ийнхүү хүчтэй явж байгаа нь анхнаасаа зорилготой явуулсан ажиллагаа гэдэг нь тодорхой боллоо.

АНУ-д Гуравдагч хөршийн худалдааны хууль хэлэлцэх гэж буй энэ үетэй давхцан дэлхий нийтэд монгол ноолуурын нэр хүндийг унагах санаархал үйлдвэрлэгчдийн эрх ашигт нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх нь. Үүнийг бид өөрсдөө хамгаалж, жинхэнэ эко технологиор бэлтгэдэг, сайн чанарын бүтээгдэхүүнээ зах зээлд хамгаалж үлдэхийн төлөө төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэх цаг ирлээ.

 Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?