• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

ҮСХ: Бид Цагаан сараар 357 тэрбум төгрөгийг импортын бараанд зарцуулж байна

  • event
  • 2020-01-27 15:52:00
  • 1040
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

ҮСХ: Бид Цагаан сараар 357 тэрбум төгрөгийг импортын бараанд зарцуулж байна



 

Жил бүр цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортоор авч байгаа нь дунджаар 357 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг бий болгож байгааг Үндэсний статистикийн хороо гаргасан байна. Энэ жилийн сар шинийн баяраар улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн зардал гарахаар төлөвтэй байгаа юм.

Тэтгэвэрийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсантай холбоотой Сар шинийн худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдэх төлөвтэй байна. Иймээс ХХААХҮЯамнаас  гадагш урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих эх оронч худалдан авалтыг зохион байгуулахаар  “Үндэсний баяраараа –Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяныг эхлүүлж  байна.  

Энэ хүрээнд төрийн байгууллагуудад үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулах, томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй байгууллагуудтай хамтарч үйлдвэрлэгч, худалдан авагчдыг идэвхжүүлэх, “Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сурталчилгаа, зэрэг  арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Сар шинийн баяраараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн эх оронч худалдан авалт хийж үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр худалдан авалтад дотоодын үйлдвэрүүдийн эзлэх хэмжээ 50 хувь хүртэл  нэмэгдэх боломжтойг ХХААХҮЯамны ХҮХБЗГ-аас хийсэн судлагаагаа харуулж байгаа юм.  

Төрийн ордноос эхэлсэн үзэсгэлэн худалдааны  бэлтгэлийг хоёр сарын өмнөөс хангаж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүн амны хаалттай оролцож байгаа юм.

Энэхүү арга хэмжээнд хөнгөн хүнсний салбарын нийт 136 аж ахуйн нэгж оролцож байна. Үүнд арьс ширэн бүтээгдэхүүн 15, ноолууран бүтээгдэхүүн 5, ноосон бүтээгдэхүүн 6, оёмол бүтээгдэхүүн 27, гоо сайхан, арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн 11, модон бүтээгдэхүүн 2, хэвлэлийн бүтээгдэхүүн 3, сав баглаа боодлын бүтээгдэхүүн 3, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 40, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид -11, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 13 бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох маркетинг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулаар ажиллаж байна. Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 643 сая ам.доллар болсон нь нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлж байна.  

Үндэсний баяраараа үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авахыг ХХААХҮЯамнаас нийт иргэдэдээ уриалж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
 

Эх сурвалж: gogo.mn

 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?