• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Техасийн орон гэргүй иргэд хотоо цэвэрлэн цагт 15 ам.доллар авдаг

  • event
  • 2020-01-04 00:00:00
  • 1077
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Техасийн орон гэргүй иргэд хотоо цэвэрлэн цагт 15 ам.доллар авдаг


Техасийн Остин хотын орон гэргүй иргэд хотоо цэвэрлэн цагт 15 ам.доллар авдаг гэнэ.

АНУ-ын хувьд орон гэргүй хүмүүсийн асуудал урт удаан хугацаанд шийдэгдээгүй томоохон асуудлуудын нэг байсаар ирсэн. Тус орны Орон сууц, хот төлөвлөлтийн яамны 2018 оны тайланд нийт 553 гаруй мянган хүн орон гэргүй гэсэн судалгаа гарчээ.

Нөхцөл байдал энэ чигээрээ үргэлжлэх аюултай тул тэдгээр хүмүүсийг ажлын байраар хангах нь зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. Харин тус улсын Other Ones Foundation /OOF/ сангийн зүгээс орон гэргүйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, анхны тусламж үйлчилгээ үзүүлэх зэргээр дэмжин ажиллаж байгаа аж.

Тэдний гол зорилго нь тэдгээр хүмүүсийн нийгмээс тусгаарлагдмал байдлыг үгүй хийж бие даасан статустай болгон байр, хоол хүнсээр хангахад чиглэдэг. Мөн байнгын ажлын байраар хангах боломжгүй нөхцөлд ажилд орох боломжоор бүрэн хангадаг байна. Тэд хот болон байгаль орчныг цэвэрлэх, олон нийтийн үзвэр үйлчилгээний газрын тоног төхөөрөмж засах, орон сууцнуудад засвар хийх, гудамжны эзэнгүй амьтдыг цуглуулах ажлуудыг хийдэг.

Ийнхүү ажил хийсний хөлс болгон үдийн хоол, 15 ам.долларын цалин авдаг байна. Мөн OOF сан орон гэргүй хүмүүст байнгын тогтвортой ажил эрхлэн орон сууцтай болох үйлчилгээг санал болгодог. Мөн хоол унд, угаалгын өрөө, интернет, хонох газраар хангадаг. Жилд дунджаар 100 мянган ам.долларын тусламж үзүүлдэг бөгөөд одоогийн байдлаар 24 хүн орон гэртэй болсон байна.

Сангийн гүйцэтгэх захирал Крис Бэйкэр “Олон гэр оронгүй хүмүүс ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд сүүлийн үед санхүүжилт, цалин хөлс нь ажиллагсдын тоог нэмэхэд нөлөөлж байна. Энэ хөтөлбөр бол тэдгээр хүмүүст ажлын байр олгохоос гадна итгэл найдвар, үнэ цэн, нэр хүндийн мэдрэмж төрүүлдэг” гэлээ.

Тэд цаашид бусад хотуудад үйл ажиллагаагаа явуулж, улам өргөжих төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн Остин Техас хотын захирагч Стив Адлер нийгмийн эрүүл мэндийн байгууллага, цэцэрлэгт хүрээлэн, сайн дурын ажилчдыг энэхүү хөтөлбөртэй хамтран ажиллах уриалга гаргажээ.

Эх сурвалж: gogo.mn

 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?