• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Хүний амь аварсан баатарлаг хөвгүүд “Оны онцлох”-оор шалгарав

  • event
  • 2019-12-27 11:08:00
  • 1042
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Хүний амь аварсан баатарлаг хөвгүүд “Оны онцлох”-оор шалгарав


 

Голын цаана байсан томчуудаас тусламж хүсэхэд хэн нь ч туслаагүй 

Харсаар байгаад живүүлэх түүнээс ч илүү аймар юм билээ. Хэрвээ найз маань зориглож үсрээгүй, бид гурав тэдэнд туслаагүй байсан бол насаараа харамсах байсан байх

Монгол Улсын 2019 оны “Онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 28 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил”, “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага”, “Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс”, “Техникийн сэтгэлгээ, шинэ санаачилга”, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”, “Эх орны түүх, соёл, өв уламжлал”, “Багийн амжилт” гэсэн нийт есөн номинацид онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийнхнээ манлайлсан 35 сурагч шалгарсан байна. Шилдэг хүүхдүүдийн төлөөлөл болж, “Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс” номинацид шалгарсан Төгсбаярын Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрбээр өөрийн найз Сансартуяагийн Мөнхсүлд, Амарсанаагийн Тэмүүжин нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн голд живж байсан дөрвөн хүүхдийн амийг аварсан баатарлаг хүү юм.

-Шагнал хүртсэнд баяр хүргэе. Тухайн үед болсон явдлын талаар ярихгүй юу. Хүүхдүүд живж байгааг яаж мэдсэн бэ?  

-Тавдугаар сарын сүүлээр байсан. Гадаа их халуун байсан болохоор бид гурав сэрүүцэх гээд голын эрэг дээр сууж байлаа. Биднээс нэг их холгүй тав, зургадугаар ангийн хүүхдүүд усан дотор тоглож байсан. Хөөцөлдөж байгаад охид нь голын гүн рүү ороод гэнэт хөл алдсан юм билээ. Шууд л “Ах аа туслаарай, авраарай” гээд л орилолдоод эхэлсэн. Бид гурав ч гэсэн маш их сандарсан. Голын цаана гэр бүлээрээ амарч байсан томчуудаас тусламж хүсэхэд хэн нь ч туслаагүй. Тэгээд нэг маань түрүүлээд гол руу үсэрч, нэгийг нь гаргаад ирсэн. Бид хоёр ч гэсэн зориг ороод гол руу орж, бусад хүүхдийг аварсан. 

-Бид гурав ч гэсэн живчихвэл яана гэж айгаагүй юу?

-Нэлээн айсан. Гэхдээ харсаар байгаад живүүлэх түүнээс ч илүү аймар юм билээ. Хэрвээ найз маань зориглож үсрээгүй, бид гурав тэдэнд туслаагүй байсан бол насаараа харамсах байх. Ер нь юм бодож амжаагүй дээ. Найзыгаа дагаад шууд л үсэрчихсэн.

-Та гурав багаасаа найзалсан уу?

-Найзлаад гурван жил болж байна. 

-Хаана ингэж усанд сэлж сурсан бэ? 

-Найзуудтайгаа гол дээр тоглож, сэлдэг байсан.

-Шагнал авна гэдгээ мэдэж байсан уу. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Тэр үйл явдлын дараахан биднийг манай аймгийн Улаан загалмайн нийгэмлэгээс “Тусч хүүхэд” медалиар, дараа нь аймгаас хүүхдийн баяраар шилдэг хүүхдээр шалгаруулсан. Үүнээс хойш чимээгүй байсан. Шагнал авна гэж мэдээгүй. Гэнэт л залгаад “оны шилдэг хүүхэд боллоо” гэсэн. Маш олон мундаг хүүхэдтэй хамт шагнал хүртсэндээ үнэхээр их баяртай байна. Амьдралд маань үнэ цэнтэй дурсамж үлдлээ.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?