• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЭРДМИЙН ИХ СУРГУУЛИАС ДЭД ПРОФЕССОР, ПРОФЕССОР ЦОЛТНУУД ШИНЭЭР ТӨРӨН ГАРЛАА

  • event
  • 2019-12-21 11:43:00
  • 1213
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МОНГОЛ УЛСЫН ЭРДМИЙН ИХ СУРГУУЛИАС ДЭД ПРОФЕССОР, ПРОФЕССОР ЦОЛТНУУД ШИНЭЭР ТӨРӨН ГАРЛАА

21-р зуунд хүн төрөлхтөний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, асар хурдацтай өөрчлөгдөж байгаа дэлхийн нийтийн тогтвортой хөгжлийг хангахад судалгааны их сургуулиудын гүйцэтгэх үүрэг их юм. 
Тэгвэл Боловсролын салбарт орчин үеийн судалгаа, эрдмийн зэргийн өндөр эрэмбийн сургалтыг дагнан явуулдаг судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн "Эрдмийн шинэ жил" өчигдөр болж 2019 оныхоо ажил хөдөлмөр, амжилт бүтээлийг дүгнэхийн зэрэгцээ шилдэг оюутан, эрдэмтэн судлаачид, ажилтан албан хаагчдаа шагнаж урамшууллаа.
Тус сургууль нь  Эрдмийн зэрэг олгох өндөр эрэмбийн сургалтыг дагнан явуулдаг судалгааны анхны их сургууль  бөгөөд энэ ч утгаараа баярын арга хэмжээний үеэр эрдмийн зэргийн болзол хангасан докторуудад дэд профессор, болон профессор цол олгосон юм.
Тодруулбал, Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн Профессор цолыг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, МУЭИС-ийн Бизнесийн эрдмийн сургуулийн захирал А.Гэлэгжамц  нарт олгосон бол Дэд профессор цолыг Д.Мэндбаяр, Д.Алтанзул нарт олгож цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүслээ.
     Дэд профессор Д.Мэндбаяр: Хүн бүр амьдралынхаа туршид суралцсаар байдаг 
-Хүн бүр амьдралынхаа туршид суралцаж байх ёстой гэж боддог. Тиймдээ ч би өнөөдрийг хүртэл суралцаж, эрдэм шинжилгээний ажлаа хийсээр байна. Миний хувьд докторын зэргээ "Чанарын удирдлага" сэдвээр хамгаалж, өнгөрсөн хугацаанд 3-4 докторын ажлыг удирдаж явуулсан. Энэ дашрамд Монгол Улсын Эрдмийн сургуулийн хамт олонд баярын мэнд хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 
МУЭИС-ийн Бизнесийн эрдмийн сургуулийн захирал А.Гэлэгжамц: Манай сургуулийг төгссөн хүмүүс салбартаа тэргүүлэгчид байдаг 
- МУЭИС-иийн зүгээс улиран өнгөрч байгаа 2019 ондоо ажил хөдөлмөр, эрдэм шинжилгээний судалгааны ажлыг амжилттай хийсэн хүмүүст дэд профессор, профессор,  цол олголоо.  Манай сургууль эрдмийн зэрэг олгох төгсөлтийн дараах сургалтыг дагнан явуулдаг Монгол улсын судалгааны анхны их сургууль юм. Энэ ч үүднээс гадаад, дотоодын олон мянган хүн манай сургуулийг төгсч садбар, салбартаа тэргүүлэгчид болсоор байна.  Тэдгээр хүмүүсийн нэг болж профессор,  цол  хүртсэндээ баяртай байна. Цаашид илүү хичээж ажиллах болно. 
Монгол Улсын Эрдмийн Их сургууль 10 мэргэжлээр докторын, 17 чиглэлээр магистрын, арван мэргэжлээр дээд боловсролтой хүмүүст зориулсан өндөр түвшний сургалтыг явуулдаг. Тус сургуулийг 10000 орчим Монгол Улсын болон гадаадын иргэд суралцан төгссөнөөс 200 гаруй доктор /Ph.D/, шинжлэх ухааны анхдагчид, Монгол Улсын гавьяатууд, нийгмийг хошуулагч, манлайлагчид олноор төрөн гарсан билээ. 


                                                                                                                                                         
Эх сурвалж: mass.mn
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?