• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Дүүжин замын төслийг хэрэгжүүлэх талаар Франц улсын Элчин сайдтай санал солилцов.

  • event
  • 2019-12-10 11:09:00
  • 1034
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Дүүжин замын төслийг хэрэгжүүлэх талаар Франц улсын Элчин сайдтай санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтад Францын талаас Санхүү, эдийн засгийн зөвлөх сайд, Бээжин дэх Францын Элчин сайдын яамны бүс нутгийн Эдийн засгийн хэлтсийн дарга Жан-Марк Фэнэ, Францын Элчин сайдын яамны Эдийн Засгийн атташе Хюго Дэбруас нар оролцсон бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав, нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга нар байлцав.

Улаанбаатар хотноо Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж байгуулагдах болсонд таатай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ирэх жил Монгол, Франц улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэ хүрээнд хийгдэх ажлуудын төлөвлөгөө гарч, эхнээсээ хэрэгжиж эхэлсэн. Хоёр орны соёлын харилцааг эрчимжүүлэх ажил эрчимтэй явж байна. Үүний нэг жишээг дурьдвал “Соёлын дурсгалт өв, хадны зургийг олон улсад сурталчлах” төслийн хүрээнд “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжгийг ЮНЕСКО-ийн тайзнаа толилуулахаар нийслэлийн уран бүтээлчид Парис хотыг зорино. 

Мөн Улаанбаатар хотноо Франц улсын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж байгуулагдах болсонд таатай байна” хэмээв.

Энэ үеэр талууд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцож, ярилцлаа.

 

Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин болон Санхүү, эдийн засгийн зөвлөх сайд, Бээжин дэх Францын Элчин сайдын яамны бүс нутгийн Эдийн засгийн хэлтсийн дарга Жан-Марк Фэнэ нарыг Нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Улаанбаатар хотын 380 жилийн ойн медалиар шагнав.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?