• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

“SME-50 AWARDS“ МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН “ДЭЭД ШАГНАЛ” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО.

  • event
  • 2019-12-09 16:29:00
  • 1062
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“SME-50 AWARDS“ МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН “ДЭЭД ШАГНАЛ” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО.

Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд Монгол улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж цөөнгүй ажлын байрыг бий болгон ажилладаг. Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд ийнхүү үнэтэй хувь нэмэр оруулж байгаа шилдэг баялаг бүтээгчдэд дээд шагнал олгох ёслолыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо зохион байгуулахаар болжээ.

Манай улсад 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалттай ЖДҮ нийт ААН-ийн 77%-ийг эзэлж нийгмийн хамгийн том хоёр асуудал болох ядуурал, ажилгүйдлийг бууруулах нэг чухал суваг болдгийг эдийн засагчид онцолжээ. Гэвч улс орны хөгжилд ийм онцгой чухал хувь нэмэр оруулдаг жижиг дунд үйлдвэрлэгчдийг нэгтгэж хариуцсан тусгай байгууллага манай улсад байхгүй олон жилийн нүүр үзсэн бөгөөд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо энэ үүргийг 5 дахь жилдээ гүйцэтгэж чамгүй үр дүнд хүрээд байна.

Харин энэ удаад баялаг бүтээгчдээ алдаршуулж урам өгөх зорилгоор Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо “SME-50 AWARDS “МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН “ДЭЭД ШАГНАЛ” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ"-г зохион байгуулахаар болсон байна.

Ийнхүү Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Монголдоо анх удаа жижиг дунд үйлдвэрлэгчдийн дээд шагналыг олгох гэж байна. Улс орон даяар шалгаруулалтыг нээлттэй явуулж монгол орны 4 бүсээс нийт 10 номинацид 50 аж ахуйн нэгжийг шалгаруулж дээд шагнал олгох юм. Шалгаруулалт тун удахгүй онлайнаар эхэлнэ.

ББДХ-ны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр: Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалаад, тэдний хийж байгаа хөдөлмөрийг үнэлэх, шагнал жинхэнэ эздэдээ очсон байх ийм шаардлагыг бий болгохын тулд  “SME-50 AWARDS “МОНГОЛЫН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН “ДЭЭД ШАГНАЛ” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ"-г манай холбооноос санаачлан зохион байгуулахаар ажиллаж байна. Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэдээ урам зориг өгөх, цаашлаад импортлогч орноос экспортлогч орон болоход ЖДҮ эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд энэ шагнал чамлахааргүй үр нөлөө үзүүлнэ гэж бид харж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр буюу ЖДҮҮ-ээг дэмжих тухай хуулийн 10.1-д ЖДҮ-ийг хөгжүүлэх  5 жилийн хөтөлбөр гаргана гэж байгаа. Энэ 5 жилийн хөтөлбөрт жил болгон шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах талаар тусгасан. Тиймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо гишүүд, дэмжигчдийнхээ хөдөлмөрийг шударгаар үнэлүүлэх үүднээс олон талт ажил хийж, хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл нь энэхүү “SME-50 AWARDS" юм.  Бид эхний жилд шилдэг 50 аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийг шалгаруулахаар зорин ажиллаж байна. 

ББДХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Э.Уянга: Азийн орнуудад ЖДҮ эрхлэгч,  шилдэг байгууллагуудаа шалгаруулдаг “SME 100 Awards” хэмээх нэр хүндтэй шагнал бий.  Энэхүү шагналыг Монголд анх удаа Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо “SME 50 AWARDS” нэрийн дор  шилдэг ЖДҮ эрхлэгчдийг шалгаруулах, дээд шагналын эздийг тодруулах томоохон ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. Бид үндсэн 10 номинацын хүрээнд 21 аймаг 9 дүүргийн баялаг бүтээгчдээ хамруулан нэгдсэн томоохон шалгаруулалтыг явуулж, тэр дундаас шилдэг 50 ААН-г шалгаруулан, өргөмжлөх юм. ЖДҮ эрхэлж буй ААН байгууллагуудын өнөөг хүртэл хийж бүтээсэн ололт амжилт, Монгол улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлэн урамшуулахад энэхүү үйл ажиллагааны зорилго оршиж байгаа. Тус шагнал нь энэ жил анх удаа зохиогдож байгаагаараа онцлог бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах болсныг дуулгахад таатай байна. “SME 50 Awards”-н шалгаруулалтын материалыг онлайнаар авна. Иймд ЖДҮ эрхлэгч байгууллагууд маань идэвхтэй оролцож заасан хугацаанаас өмнө материалаа ирүүлэхийг хүсье.


 

 

    Түлхүүр үг:  ЖДҮ баялаг бүтээгч

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?