• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Төрийг атгасан төгс гэмт хэрэгтнүүд.

  • event
  • 2019-12-05 09:17:00
  • 1152
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Төрийг атгасан төгс гэмт хэрэгтнүүд

Дэгэж дэрвэсэн 16,17-хон насан дээрээ явсан хэдэн хөвгүүд нэгнийхээ 350 мянган төгрөгийн үнэтэй пүүзэнд нүд унагаж дээрэмдсэн. Дээрэмдсэн хөвгүүнийг РС тоглоомын газарт байхад нь пүүзний эзэн найзтайгаа очиж гар хүрснээс үүдэн 5 жилийн ял сонсч, эдэлсэн. Гэхдээ дээрэмдүүлсэн хүү дээрэмдсэн хүүхдүүдийнхээ үйлдсэн гэмт хэргийн хамсаатан нь болж тэр үед “СХД-ийн 22 хүүхэд бүлэглэн дээрэм хийдэг” гэх мэдээлэл нийгмийн хэртхийлгэж, үеийнх нь хүүхдүүд чичирдэг байв. Тэдгээр хүүхдүүд бараг бүгдээрээ ял сонсч таслагдсан. Харин өвдөл цөвдөл шиг хэргүүдийг нийлүүлж тэдгээр хүүхдүүдэд тохсон нөхдүүд цол дэвшиж, бараг л баатар болсон. Энэ бол 2012 онд болсон хэрэг.  

Үүнийг дурдахын учир нь хүүхдүүдийн эл асуудал зохион байгуулалттай хэрэг биш. Харин хүүхдийн гэнэн томоогүй зан, эцэг эхийн хариуцлагагүйгээс үүдсэн хар толбо байсан юм.

Тэдгээр 22 хүүхдийг ийнхүү яллаж байсан хэрнээ яагаад баялаг бүтээгчдийг дээрэмдсэн гишүүдийг яллахгүй, яллах нь байтугай өмгөөлж хамгаалаад байна вэ. Хүүхдүүдийн дээрх хэрэгтэй харьцуулвал тэнгэр газар шиг ялгаатай байгаа биз.

МАН төрийн эрх  барьсан цагаасаа хойш зохион байгуулалттайгаар Засгийн газрын тусгай сангуудын  хөрөнгө мөнгийг хуу цөлмөж байгаа энэ удаа дараагийн үйлдлийг тэгвэл төгс гэмт хэрэг гэхээс өөр юу гэх билээ. Нотлох баримттайгаар, санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг. Өнгөрөсөн онд ЖДҮ-гийн булхай, луйвар гарч эхлэх үед  ард түмэн, баялаг бүтээгчид ЖДҮХС-гаас хумсалсан 49 гишүүнийг хууль хяналтын байгууллагад шалгуулж  эрүүгийн хариуцлага тооцохыг  шаардаж  гишүүнийх нь  сэнтийгээс хүртэл  буулгах ажил хийсэн ч үр дүнд хүрээгүй. Яваандаа  ард түмэн  ЖДҮ гэгч маш сайн нотлох баримттай хэргийг мартагнаж байв. Гэтэл Засгийн газрын Хөдөлмөр эрхлэх сангийн мөнгийг хулгайлсан 12 нэр гарч  нийгэмд дахин  дуулиан тарьж эхэллээ.

Тиймээс энэ удаад хууль хяналтын байгууллага  нотлох баримттай  үйлдэгдсэн дээрх  төгс гэмт хэргийг  эцэслэн шийдэж  тонуулчдад хариуцлага  тооцохгүй бол  яадарсан ард түмэн  бослого  гаргах энүүхэнд  болоод байна.

Товчхондоо бол нэг нөхрийн яриаг сонссон 2 хүн  4 жилийн ял сонсчихоод  байхад ЖДҮХС-гаас  дээрэм хийсэн, ХЭДС-г тонон дээрэмдсэн эрх мэдэл бүхий хүмүүсийг  торны  цаана суулгахыг нийт масс хүлээж  байна.

ЖДҮ-ээс хулгай улстөрч гээд 50 орчим хүний нэрийг жагсаасан байдаг бөгөөд бүгд 950 сая төгрөг  авсан  байдаг бол   мөн л хууль зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 27 аж ахуйн нэгжид тус бүрт нь 200 хүртэл сая, нийт дөрвөн тэрбум төгрөг олгосон эл хэрэгт ЗГ-ын гишүүд, УИХ-ын гишүүд дэд сайд, яамдын төрийн нарийн бичгийн дарга, НИХТ-чид,  сайдууд, УИХ-ын гишүүн, дэд сайдууд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, НИХТ, дүүрэг, аймгийн Засаг дарга нарын нэр багтсан байгаа юм.

Төгс гэхэд дэндүү төгс энэ гэмт хэргийн  эзэн холбогдогчид нь ийнхүү илт  байхад хууль хяналтын байгууллага УИХ-ын гишүүүний бүрэн эрх гэх үгээр  намнуулчихаад сууж байгаа нь дэндүү харамсалтай.

Хулгайчид хэзээ ч нууц байдаггүй гэж Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нэгэнтээ хэлэхдээ “Бүрэн эрхтэй дархлагдсан улстөрчдийг бүрэн дүүрэн шалгах боломж алга. Хууль хяналтын байгууллага бололцоотой бүх арга хэмжээг аваад шалгадаг ч хуулиар халхалчихаар яах юм бэ” хэмээн халагласан нь ч бий. Магадгүй энэ хүн ингэж хэлснийхээ төлөө огцорсон байж ч болно.

Яагаад ийн хэлэв гэвэл төрийг атгасан төгс гэмт хэрэгтнүүдээс энэ байтугай нь гарна шүү дээ.

   Эх сурвалж:  EREN News.mn

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?