• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Монголын анхны хамтын нэрийн дэлгүүр нээлтээ хийлээ

  • event
  • 2019-11-22 16:20:00
  • 1275
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Гадаадын улс орнуудад жижиг дунд үйлдвэрлэгчид, фермерүүд нэгдэж "COOP Store" буюу хамтын нэрийн дэлгүүр байгуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулдаг туршлага бий. Тэгвэл 30 гаруй үндэсний үйлдвэрлэгчийг нэгтгэсэн Монголын анхны "COOP" хамтын нэрийн дэлгүүр өчигдөр нээлтээ хийлээ.



Анх 1940 онд Канадын жижиг фермер эрхлэгчид нэгдэн хамтын нэрийн дэлгүүр гэх шинэ ойлголтыг нэвтрүүлснээс хойш АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад энэ аргыг түгээмэл ашиглах болжээ. Хоршоо хэлбэрээр бүтээгдэхүүнээ борлуулах нь маркетинг, борлуулалтын зардлаа хэмнэж ашиг орлогоо нэмэгдүүлэх олон боломж олгодгоороо давуу талтай юм. 



Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЖДҮ-ийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Ундраа, ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг нар хүрэлцэн ирж оролцлоо. Мөн энэ үеэр “COOP Store” нь ЖДҮХСан болон ARDSHOP.mn-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Монголын анхны хамтын нэрийн дэлгүүрт ЖДҮХС-аас санхүүжилт авсан хэд хэдэн үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан байгаа нь ЖДҮХС-ийн хөрөнгө жинхэнэ үйлдвэрлэл эрхлэгчдэд хүрч байгаагийн тод жишээ болохыг нээлтийн үеэр хэлэв. 

ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг: "Манай сангаас энэ онд нийслэлд 101 ААН, орон нутагт 360 гаруй ААН хөнгөлөлттэй зээл олгох ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Бидний зүгээс жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд санхүүгийн бус дэмжлэг үзүүлэхийг мөн зорьдог. Энэ хүрээнд "COOP" хамтын нэрийн дэлгүүртэй хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Жижиг дунд бизнес эрхлэгчид дан дангаараа ажиллах нь олон эрсдэл дагуулдаг. Ялангуяа бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар зорьж байгаа үйлдвэрлэгчид хүндрэл бэрхшээлээ хамтдаа даван туулж, туршлага солилцох боломжтой" гэв. 
 

"Тэнгэри Кооп Монголиа" хоршооны тэргүүн Х.Ихбаяр: "Үндэсний үйлдвэрлэгчид дундын зуучлалгүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломжийг судалж үзээд хамтын нэрийн дэлгүүр нээх нь зөв юм байна гэж үзсэн. Одоогоор арьс, ноос ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхан, хувцас загвар, хүнсний чиглэлийн 30 гаруй үйлдвэрлэгч бидэнтэй нэгдээд байна. Цаашид хамтын нэрийн дэлгүүрийг Эрдэнэт, Дархан хотууд, Дорнод аймаг болон гадаадын улсуудад Монголын нэрийн барааны дэлгүүр хэлбэрээр өргөжүүлэхээр зорьж байна" хэмээв. 
Өргөн хэрэглээний сайн чанарын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид "Тэнгэри Кооп Монголи" хоршооны гишүүнээр элсэж "COOP" хамтын нэрийн дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулах бүрэн боломжтойг онцоллоо. Уг хамтын нэрийн дэлгүүрээс “Lhamour”, “Moil”-ын органик косметик, “Husug” эсгий ноосон эдлэл, “Maris” арьс шир, “Шигүдэр” шимийн архи, “Аригун” лаа, “Саяан” шоколад, “Mayara” аксессуар, “Бурамхан” чихэр зэрэг 30 гаруй брэндүүдийн шилмэл бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авч болох юм байна. 


                                          
            ЭХ СУРВАЛЖ:  gogo.mn                                                                                                                   

                                                                    
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?