• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

ЖДҮХС-гийн хөрөнгийг завшигчдын гэм бурууг шүүх хэлэлцэхээр товлов

  • event
  • 2019-11-13 00:00:00
  • 1026
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

ЖДҮХС-гийн хөрөнгийг завшигчдын гэм бурууг шүүх хэлэлцэхээр товлов

 
  •  
  •  

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй юм. Түүнтэй хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр прокурорууд яллах дүгнэлт үйлдсэн байна. Б.Батзоригийг сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж, дээрх сангаас хөнгөлөлттэй зээл олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийнхөө гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд 700 саяас тэрбум гаруй төгрөгийн үнэтэй мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгасан.

Дээрх хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 13.30 цагт хийхээр товлосон ч яллагдагчаар татагдсан дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар нь хурал давхацсан тул хойшлуулах хүсэлт тавьсан байна. Ингэснээр энэ сарын 18-ны 14.00 цагт хийхээр товлолоо.

ЖДҮХС-гаас бага хүүтэй зээл аваад түүнийгээ банк бус санхүүгийн байгууллагын данс руу шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг АТГ-ынхан өдгөө үргэлжлүүлэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явцад аж ахуйн 34 нэгж ББСБ, хадгаламж, зээлийн хоршоотой холбогдсон байжээ. Тэдний 11 нь нийтийн албан тушаалтны хамаарал бүхий байсан агаад өндөр хүүтэй хадгаламжид авсан зээлийнхээ мөнгийг байршуулсан найман тохиолдол тогтоогдсон аж. Тухайлбал, “Уран сэлэнгэ”, “Цагийн эрч”, “Грийн тауэр”, “Намж сод”, “Цамбагарав трейд”, “Жигүүрт хөсөг”, “Эс Эй Эм И”, “Ти Би Эм Ти” ХХК-ийн удирдлага авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан гэнэ. Компанийн удирдлагууд тайлбарлахдаа “Ажил маань болохгүй байсан учраас хүү төлөх нь гарцаагүй тул санхүүгийн байгууллагуудад байршуулсан” хэмээжээ. Эдгээр аж ахуйн нэгжийн заримынх нь санхүүжилтийг зээлээ зориулалт бусаар зарцуулсан учраас ЖДҮХС-гийнхан буцаан татаж эхэлсэн. Найман гишүүн мөнгө угаасан хэмээн зарим хэвлэлд бичсэн нь ташаа гэдгийг өчигдөр мэдээлэл хийхдээ АТГ-ынхан тодотголоо.

Бэлтгэсэн: Г.Равжаа

ЭХ СУРВАЛЖ: UNUUDUR.MN

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?