• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

БУЛГАНЫ БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ШИНЭ САНААГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

  • event
  • 2016-03-17 12:19:00
  • 1267
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Булган аймаг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан 12 дахь аймаг боллоо. Энэ ажлын хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагууд Булган аймагт ажиллаж үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцав. 

Хуучин гурилын үйлдвэрийг сэргээж "Хангайн гурил" ХХК 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Шат дамжлагын хувьд бүрэн автомат үйлдвэр бөгөөд хоногт 120 тонн буудай тээрэмдэх хүчин чадалтай. Тус үйлдвэр 1,2 дугаар гурил болон тэжээлийн хэвгийг үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнээ Булган, Хөвсгөл, Архангай, Баян-Өлгийн, Өвөрхангай, Говь-Алтай болон "Талх-Чихэр", "Атар-Өргөө" компаниудад нийлүүлдэг. Тус үйлдвэрт 30 гаруй ажилтан ажиллаж байна. 


 


 


 

Д.Бат-Өлзий Улаанбаатар хотод ажиллаж байгаад 2008 оноос хойш өөрийн төрсөн нутагтаа ирж үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн байна. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч залуу хүний хүсэл зоригоор өөрийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгон ажиллаж байгаа юм. Тэрээр монгол гэрийн хаалгыг вакуум цонхны материалаар хийж үйлдвэрлэдэг юм. Анх аавынхаа гэрт туршин хийж амжилттай болсон тул үйлдвэрлэлээ цааш өргөжүүлэн ажиллаж байна. Булган аймгийн хэмжээнд 120 гаруй монгол гэрийн вакуум хаалгыг зах зээлд нийлүүлээд байна. Цаашид монгол гэрийн тооно хийхээр тоног төхөөрөмжийн судалгааг хийж байгаа юм. 
 


 


 


 

С.Зоригтбаатар 1982 оноос хойш дарханы ажлыг хийж байгаа юм. Монгол дарханы уламжлалт аргаар үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд бүх төрлийн мөнгөн эдлэлийг захиалгын дагуу үйлдвэрлэдэг. Тэрээр мөнгөн эдлэлийг залуучууд илүү сонирхож эмээл, хазаар, мөнгөн аяга, хэт хутга зэргийг авдаг болсонд баяртай хандаж байсан. Мөн тэмээний ясаар савх хийж зах зээлд нийлүүлж байгаа нь жинхэнэ эко бүтээл болж чадсан байна. 


 


 

Булган нутгийн брэнд бол айраг. "Булган-Анар" ХХК нь 2008 оноос монгол айраг технологийн дагуу савлан үйлдвэрлэх ажлыг эхлүүлсэн байна. Хаяг, шошго, үйлдвэрлэлийн бүх стандартын дагуу 0.5, 1.5, 3 литрээр савлан зах зээлд үйлдвэрлэдэг. 2015 онд таван тонн айргийг савлан олон нийтийн сүлжээнд зар тавьж бүх бүтээгдэхүүнээ амжилттай борлуулсан байна. Цаашид экспортод гаргах талаар судалгааны ажлыг хийж байгаа бөгөөд шингэн хэлбэрээр бус хатуу, шахмал, нунтагласан байдлаар үйлдвэрлэх талаар судалж байна.
 


 


 


 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?