• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

АЛТНЫ НИНЖАГААС АМЬДРАЛАА БОСГОЖ БАЯЛАГ БҮТЭЭГЧ БОЛСОН БҮСГҮЙ

  • event
  • 2019-10-28 00:00:00
  • 1170
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

АЛТНЫ НИНЖАГААС АМЬДРАЛАА БОСГОЖ БАЯЛАГ БҮТЭЭГЧ БОЛСОН БҮСГҮЙ

 
  •  
  •  

Хэдэн жилийн өмнө “нинжа” буюу гар аргаар алт олборлож амьдралаа авч явдаг хүмүүсийг нийгэм төдийлөн сайнаар хүлээж авдаггүй байв.   Учир нь  тэднийг  байгаль орчин сүйтгэж, малын бэлчээрийг үгүй хийдэг хэмээн  чичилсээр ирсэн ч өнөөдөр тэд нэгдэж “Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоо”-г байгуулан үйл ажиллагаа, зорилго чиглэлээ тодорхойлон, нэгдсэн зохион байгуулалтад орж, ажиллаж байна.  

Тус холбоо нь гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах тэдгээрийг тогтвортой ажлын байртай, орлоготой, байгаль орчин, нийгмийн хариуцлагтай бичил уурхайчин, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлж улмаар амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршдог байна.   

Энэ ч үтгаараа бичил уурхайчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж, тэдэнд боломж олгох үүднээс олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжлүүлж иржээ.  Эдгээрийн нэг нь “Канад сан”-тай хамтран “Өрх толгойлсон бичил уурхайчин эмэгтэйчүүдийг уул уурхайн бус ажлын байранд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх төсөл” буюу “Уурхайчнаас үйлчин бүсгүйчүүд” төслийг 2018 онд хэрэгжүүлж олон эмэгтэйчүүдийг үндэсний үйлдвэрлэгч болох алхмыг тавьсан байна.

Тэдний төлөөлөл бол “Говь Гоолингоо” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Мөнхзаяа юм. Тэрбээр 2002 оноос оюутан байхдаа нөхөртэйгөө хамт Өвөрхангай аймагт гар аргаар алт ухаж байгаад 2006 оноос Ховд аймагт суурьшиж  “нинжа” буюу бичил уурхай эрхэлж эхэлсэн байна. Таван жил орчим бичил уурхай эрхэлсэн залуу гэр бүл энэ хугацаанд гурван сайхан хүүхдийн эцэх, эх болсон ч нөхөр нь 2015 онд зуурдаар таалал төгсч, тэрбээр өрх толгойлсон эмэгтэй болжээ.

Гэвч П. Мөнхзаяа  ханийгаа алдлаа хэмээн амьдралд шантарсангүй. Өдөр бүр шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд “Гоолингоо” нэртэй оёдлын цехээ Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоон дэмжлэгээр Ховд аймгийн Алтай суманд үүсгэн байгуулж, үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн эгнээнд эргэлт буцалтгүй орсон байна.

“Гоолингоо” оёдлын цех нь бүх төрлийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд жил бүр Өвөрмонгол руу үзэсгэлэн худалдаанд оролцож, үндэсний үйлдвэрлэлээ гаднын зах зээлд тогтмол сурталчилсаар иржээ.  Ийнхүү багагүй хугацаанд “нинжа” гэсэн нэр зүүж бичил уурхай эрхэлж байсан П.Мөнхзаяа бүсгүй өөрийн хүч хөдөлмөр, авъяас чадвар, бусдын дэмжлэгээр өнөөдөр Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хувь нэмрээ оруулж, баялаг бүтээгч  аль хэдийн болж чаджээ.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?