• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Б.БАТДЭЛГЭР: ЖДҮХ САНГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЖ, БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭД 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭЭЧ !!

  • event
  • 2019-10-28 00:00:00
  • 1029
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Б.БАТДЭЛГЭР: ЖДҮХ САНГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЖ, БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭД 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭЭЧ !!

 
  •  
  •  

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос ЖДҮХ санг бусад сантай нэгтгэх замаар устгах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн  хэвлэлийн бага хурал хийлээ. 

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр: ”Монгол Улсын  2020 оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" эсэргүүцэж байна.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сантай нэгтгэж, Үндсэний үйлдвэрлэлийг дэмжих сан болгох гэж байна. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 6-нд УИХ-аас Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийг батлаад 4 сар болж байна. Энэхүү хуулийн 11 дүгээр зүйлд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн талаар зааж өгсөн. Уг хуулийг дагалдаж гарсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд  Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг жил бүр заавал оруулж өгнө. Үүгээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлттэй зээл болон зээлийн хүүгийн татаасыг олгоно гэсэн хуулийн заалт байсан.  Гэвч Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг манай холбоо хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээлээ.   

Хэвлэлийн бага хурлын үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос сангуудыг ийнхүү нэгтгэж байгаа нь Засгийн газрын тусгай сангийн хуульд өмнө нь оруулсан Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувийг ЖДҮХ санд оруулна гэсэн заалтыг үгүй болгох зорилгоор оруулж ирсэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.   

2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалт 1.2 их наяд байсан бол 2020 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалт 1.9 их наяд байгаа аж.  Хэрэв одоо байгаа хуулийг дагаж мөрдсөн тохиолдолд ЖДҮ санд 1.9  их наяд төгрөгийн 10 хувь буюу 190 тэрбум төгрөг орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2020 онд ЖДҮ санд орох 190 тэрбум төгрөг нь  баялаг бүтээгчдэд төрөөс олгож буй санхүүгийн дэмжлэг болох бөгөөд жилийн 3 хувийн хүүтэй тус зээлийг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид авах боломж бүрдэх байжээ.  

 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?