• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

  • event
  • 2019-10-24 00:00:00
  • 1065
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 
  •  
  •  


 ЭЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь Мэргэжлийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл байлаа.

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав. Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар төслийг боловсруулжээ. Энэхүү хуулийн төсөл нь 4 бүлэгтэй бөгөөд хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тодорхойлсон байна. Мэргэжлийн нэгдсэн холбооны тогтолцоо, зохион байгуулалт, чиг үүрэгт түүний үйл ажиллагаа болон гишүүдэд тавигдах шаардлагыг тодорхойлж, гишүүнчлэлийн дийлэнх олонх нь мэргэшсэн төрийн бус байгууллага болон хувь хүн байхаар зохицуулжээ. Мөн тодорхой салбарын хэмжээнд нэг мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулах ба оноосон нэрний ард “МНХ” гэсэн тодотгол авахаар заасан. Салбарын мэргэжлийн нэгдсэн холбооны салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулахын тулд тухайн холбоо нь улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө салбарын яамандаа холбогдох материалаа хүргүүлэх ба яам хүлээж авсан материалыг хүлээн авч Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшөөрөл олгох эсэхээ шийдвэрлэнэ. Сайдын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн тохиолдолд холбогдох зөвшөөрлөө хуулийн дагуу шаардсан бичиг баримтын хамт бүртгэлийн байгууллагад гаргаж өгч улсын бүртгэлд бүртгүүлэхээр тусгажээ. Түүнчлэн мэргэжлийн холбооны үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дотоод зохион байгуулалт болох хурал, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нарийвчлан зохицуулсан. Мэргэжлийн нэгдсэн холбоо, төр хоорондын хамтын ажиллагааны чиглэлийг тусгасан бөгөөд энэ хүрээнд төрийн зүгээс мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах нөхцлийг мөн тусгасан.

    Хуулийн төсөл батлагдснаар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа тогтвортой, мэргэшсэн байх нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ. Мөн мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа бэхжсэнээр төрийн зарим чиг үүргийг энэхүү хуулийн дагуу байгуулагдах гэрээний эсхүл хуулийн дагуу гүйцэтгэх нөхцөл бүрдэх, төр, хувийн хэвшлийн түншлэл бэхжих, олон жижиг төрийн бус байгууллагууд нэгдэж цар хүрээ нь тэлэх, олон улсад үйл ажиллагаа нь хүлээн зөвшөөрөгдөх боломж өсөх зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг илүү мэргэшсэн түвшинд гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн ялангуяа мэргэжлийн байгууллагын үзүүлэх нөлөө нэмэгдэх, мэргэжлийн холбооны үйл ажиллагааны сахилга, хариуцлага нэмэгдэх үр дагавартай болохыг Н.Учрал гишүүн танилцуулсан. Хуулийн төсөл нь тухайн салбарын мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлсэнээр төрийн чиг үүргийг илүү мэргэжлийн төвшинд хүргэхэд түлхэц болох боломжийг нэмэгдүүлэх бөгөөд төсөвт ачаалал үүсгэхгүй цаашилбал зарим нэг үр ашиггүй зардал, орон тоог бууруулах боломж бололцоо бүрдэх аж.

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ж.Ганбаатар нар зарим зүйлийг тодруулж, тайлбар мэдээллийг Н.Учрал гишүүнээс авсан. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-очир үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?