• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

У.Хүрэлсүхийн сэлмийг хуйнд нь гацаасан ЖДҮ-гийн хэрэг

  • event
  • 2019-10-18 00:00:00
  • 971
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

У.Хүрэлсүхийн сэлмийг хуйнд нь гацаасан ЖДҮ-гийн хэрэг


Мөнгө мөрөө үлдээдэг гэсэн үг бий. Гэхдээ МАН-ынхан ЖДҮХС-гаас хуйгаараа “зооглоод” жил ч хүрэлгүй шинэхэн мөр дээрээ баригдлаа.
АТГ-ынхан ч энэ асуудлын араас орж УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд ЖДҮХС-г цөлмөсөн нь гэмт хэрэг болохыг тогтоогоод нэлээдийг нь прокурорт шилжүүлж, прокуророос зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д хүргүүллээ.
Харин УИХ энэ асуудлыг хэрхэн шийдэхийг бүү мэд. Гэхдээ нөхцөл байдлыг ажвал Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлээд явуулж чадахгүй л болов уу.
Энэ нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хандлагаас шууд харагдаж байгаа юм.
Ер нь бол ЖДҮ-д УИХ дахь МАН-ын бүлгийн 14 орчим гишүүн, гурван сайд, нэг дэд сайд холбогдсон байдаг. Дам байдлаар холбох юм бол талаас илүү нь элбэгхэн “ЖДҮ-чин” болчихсон. Дээрээс нь зарим агентлагийн дарга, бас МАН-ын генсек зэрэг албан тушаалтнууд ЖДҮ-гийн хэрэгт холбогдчихоод байна.
Одоо үүнээс хэн нь ч бултах аргагүй. Прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр нэрийг нь санал болгосон Д.Дамба-Очир гэхэд яаж гүрийж байлаа даа. Г.Солтан ч ялгаагүй. “…Намайг гүтгэлээ” л гэцгээж байсан. Нөгөөх Б.Ундармаа, Л.Энхболд хоёр бол гарцаагүй баримттай бололтой юм билээ.  Тэдэн дээр Я.Содбаатар, А.Сүхбат, Ж.Энхбаяр гээд ЖДҮ-чин цолтой болсон гишүүд олон бий л дээ. Ерөөс “ЖДҮ-чдийн сүрэг” бий болчхоод байгаа юм.
Ингэж сүрэглээд, бүлэглээд ирэхээрээ ЖДҮ-гийн хэргийг нуун далдлах элдвийн арга заль зохион байгуулж, том сенсаацаар энэ “жижигхэн” ЖДҮ-г дарах гэж бас үзсэн л байх. Гэвч ёс суртахууны талаасаа ЖДҮ-д нэр холбогдсон дээрх хүмүүс аль хэдийн ард түмэнд “яллуулчихсан” юм.
Гэсэн ч хууль тэдэн дээр яаж хэрэгжих вэ гэдэг тун чиг асуудалтай байгаа. Дээр хэлсэнчлэн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-гийнхэнд хариуцлага тооцох талаар ам ангайхгүй байна. ЖДҮ-д холбогдсон нэг дэд сайд, нэг агентлагийн дарга чөлөөлж явуулснаа хэлэх л байх. Гэвч тэд бол ЖДҮ-гийн жараахайнууд нь шүү дээ. Акулууд нь болохоор мань эрийг тойроод, мань эрийн далбаанд улс төр хийгээд яваад байна.
 
Дархан аварга А.Сүхбат хүртэл ЖДҮ-гийн хэрэгт холбогдчихоод, энэ талаар хэлэлцсэн намынхаа бүлгийн хурал дээр “…Ав гээд байхаар нь авчихсан шүү дээ. Ийм юм болно гэж хэлэхгүй яасан юм бэ” гэж тунирхаад сууж байна гэсэн.
 
Нэг ёсондоо бооцоогоо одоогийн намын даргадаа тавиад, экс дарга М.Энхболдыгоо унагах ажилд оролцож байгаа 40-өөд гишүүний нэлээд нь ЖДҮ-чид байгаа юм. Хэрвээ М.Энхболд унахгүй, бүр эргэж босоод ирвэл тэд прокурорын саналын дагуу туугдаад л бүрэн эрхээсээ бууна гэсэн үг. Ингэхээр ЖДҮ-д холбогдсон гишүүд, албан тушаалтнуудын хувьд энэ дажны үр дүн маш чухал юм.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ч тэдний төлөө байдаг чадлаараа л ажиллаж байна. Уг нь хоёр сар орчмын өмнө МАН-ын Удирдах зөвлөл ЖДҮ-гийн асуудлаар хуралдахаар зарлагдсан ч УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга Су.Батболд нарын суудалтай холбоотой хурал болж дууссан. Түүний дараа МАН-ын Бага хурал ч юун ЖДҮ-тай манатай, нөгөөдүүлийг ноцсоор төгссөн.
Одоо дээрх гурваас УИХ-ын дарга М.Энхболд гүрийж үлдчихээд байна. Гэхдээ Ерөнхийлөгч хууль санаачилж, түүнийг нь УИХ хэлэлцээд эхэллээ. Энэ тухай нэг марзан яриа бас гарсан. “…Ерөнхий сайдын санаачилсан хуулийг Ерөнхийлөгч өргөн барилаа” гэж яригдсан. Ерөөс Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ингэж л ЖДҮ-д холбогдсон журмын нөхдөө хамгаалан тэмцсээр өнөөг хүрлээ. Цаашдаа ч энэ хэвээрээ байх бололтой.
Энэ сацуу У.Хүрэлсүхийн анх Ерөнхий сайд, МАН-ын дарга болохдоо, сүүлд дахиад хэлж байсан үгүүдийн үнэ цэнэ улам бүр унасаар байна. Үг нь ч бас биш юм байна. Өөрт нь өгсөн олны итгэл хажуулдсаар байгаа юм.
Ард түмний У.Хүрэлсүхээс хамгийн их хүсэн хүлээсэн зүйл бол шударга ёс. Энэ ёсыг тогтоохоор хэзээ сэлмээ сугалж, уухайлаад дайрах нь вэ гэж бүтэн жил хүлээсэн.
Жил гаруй болсны дараа Засгийн газрыг нь огцруулахаар өргөн барих үед мань эр гэнэт ухаан орж “…Цэвэрлэгээ хийнэ” гэж мэдэгдсэн. Цэвэрлэгээ нь М.Энхболдыг УИХ-ын даргын суудал дээрээс “шүүрдэх” л болж таарсан. Харин олны дургүйцлийг айхтар хүргэсэн ЖДҮ-чин гишүүд, намын удирдлагууд У.Хүрэлсүхийн ард орж зогсоод хэлсэн ярьсан бүгдийг нь давтан хашгирч зогсдог болсон юм. Ингэж У.Хүрэлсүх үнэ цэнээ, нэр хүндээ золин байж ЖДҮ-д холбогдсон хүмүүсийн талд гарч зогссон нь анхаарал татсаар байгаа.
У.Хүрэлсүх өөрөө ЖДҮ-д холбогдсон нь үнэн, аль эсвэл ЖДҮ-д холбогдсон хүмүүст нээнтэгтэй болж таарна.
Нөгөөдүүл нь ч гэж албатай юм шиг төрийн мөнгө хусчхаад намдаа, төрд эрхэлж туниад л байгаа дуулддаг. Дархан аварга А.Сүхбат хүртэл ЖДҮ-гийн хэрэгт холбогдчихоод, энэ талаар хэлэлцсэн намынхаа бүлгийн хурал дээр “…Ав гээд байхаар нь авчихсан шүү дээ. Ийм юм болно гэж хэлэхгүй яасан юм бэ” гэж тунирхаад сууж байна гэсэн. Ганц л жишээ шүү.
Ингэж л алдарт ЖДҮ-гийн хэрэг галтай цогтой, ард түмний хүсэн хүлээж, итгэж найдаж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сэлмийг хуйнд нь гацаачхаад байна. Тийм учраас У.Хүрэлсүхийн яриад байгаа “их цэвэрлэгээ” бас гацчихсан гэсэн үг. Угтаа ЖДҮ-чин нөхдөө цээрлүүлж байж нөгөөх цэвэрлэгээ нь хэрэгжих нигууртай юм шүү.
 
 
Б.Дамдин-Очир
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?