• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Ё.Баатарбилэг: Хариуцлага тооцох гэж байгаа юм шиг болж ирээд хуйвалдаж алга болсоор өнөөг хүрлээ

  • event
  • 2019-10-16 00:00:00
  • 1042
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Ё.Баатарбилэг: Хариуцлага тооцох гэж байгаа юм шиг болж ирээд хуйвалдаж алга болсоор өнөөг хүрлээ

 

ЖДҮ-тэй холбоотойгоор зарим  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын тэмдэглэлээс “Зууны мэдээ” сонин цувралаар хүргэж эхэлжээ. Тус сонин дээр гарсан хурлын тэмдэглэл дээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ.
Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцсон бол  УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааныг удирдаж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан байдаг.
Хурал дээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Image result for баатарбилэг
“…Бид нэгийгээ явуулах тухай ярихаас өмнө Намын дарга, Ерөнхий сайд ямар байр суурьтай байгааг сонсмоор байна. Бид нар чинь бүх асуудал дээр Намын дарга ямар байр суурьтай байна вэ гэдгийг сонсоод, тэрийг нь тойрч ярьдаг. Ерөнхийдөө Намын даргын, Ерөнхий сайдын байр суурийг дэмжих чиглэлээр асуудалд хандаад явдаг шүү дээ. Одоо энд 30 хэдэн хүн суугаад өөрийн байр сууриа илэрхийлээд, шууд өөрсдөө тэгэх нь зөв, ингэх нь зөв гээд яриад явах нь учир дутагдалтай байна. Цаанаа ямар улс төрийн нөхцөл үүсээд байгааг одоо жирийн бүлгийн гишүүд бид нар сайн мэдэхгүй байна. Үнэхээр Ерөнхий сайдад, УИХ-ын даргад улс төрийн нөхцөл байдал цаанаа нэлээн ярвигтай хүнд байгаа нөхцөлд ингэж шийдвэр гаргамаар байна, нөхөд өө. “…Ер нь өнгөрсөн хугацаанд 2016 онд гарч ирээд, бид нар УИХ-ын сонгуульд баахан хариуцлага яриад гарч ирсэн. Чингис, Самурай бонд, Хөгжлийн банк өчнөөн олон зуун тэрбумаар нь зувчуулаад бүр алга болгоод, хулгайлаад идчихсэн юмыг хариуцлага тооцуулна гэж гарч ирээд, нэг ч хүнтэй хариуцлага тооцоогүй. Хариуцлага тооцох гэж байгаа юм шиг болж ирээд хуйвалдаж алга болсоор байгаад өнөөг хүрлээ шүү дээ. Хөгжлийн банк, Чингис, Самурай бондод мөнгө зувчуулсан нөхдүүд хуйвалдаад аваад үлдэж байна гэж харагдаж байна шүү дээ, бид нарт. Нэр бүхий хүмүүсийг овоо шалгамаар болж ирснээ алга болчихсон. Одоо нөгөөдүүл нь түрүүчээсээ хэрэгсэхгүй болж байгаа юм сонсогдоод эхэллээ. Ямар нь ингэж болоод, ямар нь ном журмаараа ажлаа хийж явж байгаад, ийм байдалд ордог юм бэ. Тэгээд ч ганцхан Батзориг гэдэг хүний асуудал биш. Үнэхээр түүндээ тулаад Батзориг гишүүний бүрэн эрх нь түдгэлзэхдээ тулаад явах юм бол энэ Засгийн газрын асуудлын эхлэл болно шүү. Би тэгж харж байна. Олон гишүүн үүнтэй байр суурь нэг байгаа байх гэж бодож байна” хэмээв.


С.САРУУЛ


Эх сурвалж: Зууны мэдээ сонин
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?