• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

ЖДҮХС-аас 349 иргэн, аж ахуйн нэгж 100-300 сая төгрөгийн зээл хүсчээ

  • event
  • 2019-10-04 00:00:00
  • 842
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

ЖДҮХС-аас 349 иргэн, аж ахуйн нэгж 100-300 сая төгрөгийн зээл хүсчээ

 
  •  
 

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 100.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн нийт 349 иргэн, аж ахуйн нэгж хүсэлт ирүүлсэн юм. Нийтдээ 86,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иж бүрдэл болон төслийн шаардлага ханган ЖДҮХСанд судлагдсанаас 270 иргэн, аж ахуйн нэгжийн 68,3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцлээ.

 

        Эдгээр төслүүд нарийвчилсан судалгааны шат руу шилжсэнээр  төсөл хэрэгжүүлэх газар дээр нь очиж төсөл хэрэгжүүлэгчийн нөхцөл байдал, төсөл хэрэгжүүлэх бэлэн байдал, төслийн эрсдлийг тооцох ажлын хэсэг ажиллан нэгдсэн үнэлгээ өглөө. Үүнээс  200 иргэн, ААН-ийн 50,5 тэрбум төгрөгийн хүсэлт эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хорооны шатанд шилжээд байна. Төсөл сонгон шалгаруулах хороонд иргэн, ААН-үүд төслөө танилцуулан, хорооны гишүүдийн асуултад хариулж гишүүн тус бүрийн 10 үзүүлэлтээр оноо өгч дүгнэх юм.

 

          Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж иргэд аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтын үйл явцад хяналт тавих бүрэн боломжоор ханган ажиллаж байна. Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлд жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжийг нэмэгдүүлэх талаас уян хатан, хэрэглэгчийн эрэлтэд нийцүүлэн ЖДҮ-зээлийн багц гаргаж, тус бүрт сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж байна.

                                                        Зээлийн багц

     Одоогийн байдлаар  ТСШХ-ноос гарсан шийдвэрээр ЖДҮХС-аас эхний ээлжинд сангаар дамжуулан санхүүжигдэх бичил зээлийн багцад батлагдсан 3.0 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 48 иргэн, аж ахуйн нэгжийн 2,972,615,100 төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон юм.  Мөн ТСШХ-ноос гарсан шийдвэрээр ЖДҮХС-аас эхний ээлжинд банкаар дамжуулан санхүүжигдэх бичил зээлийн багцад батлагдсан 13.5 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 иргэн, аж ахуйн нэгжийн 13,184,053,919.6 төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон юм.

ЖДҮХСангийн зээлийн шинжилгээний аргачлал-Рейтинг модул

Төслийн урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг сангийн мэргэжилтнүүд хийхдээ  төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцооллыг олон улсын ЖДҮ зээлийн болон санхүүгийн шинжилгээний арга, аргачлал, олон улсын 10P Spider model болон АХБ, ЕСБХБ-ны  боловсруулсан зөвлөмж, олон улсын рейтингийн үнэлгээг ашиглан шалгуур үзүүлэлтүүдийг монголын бизнес эрхлэгчдэд тохируулсан рейтингийн үнэлгээг ашиглан урьдчилсан үнэлгээг нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлтийн 56 хэмжүүр бүхий 100 хүртэл онооны системээр үнэлж төслийн эрсдлийн үнэлгээг хийсэн байна.

Төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд үе шат бүрт сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх үүргийн хүрээнд ЖДҮХСанд 20.0-100.0 сая, 300-1.0 тэрбум, 100-300 сая  төгрөгийн зээл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн урьдчилсан судалгааны дүн болон нарийвчилсан судалгааны дүнг вэб хуудсаараа дамжуулан хүргэж байлаа.

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?