• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

АРИЛЖААНЫ БАНКААР ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДУУСЛАА

  • event
  • 2019-07-22 12:59:00
  • 1211
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

эх сурвалж: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БАНКААР ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДУУСЛАА

2019-07-19

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 300.0 сая төгрөгнөөс дээш 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХСанд судлагдсанаас 47 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч дараагийн шат буюу Хорооны шатанд шилжлээ.

Энэ удаагийн төслийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах үүднээс ЖДҮХСангийн зүгээс бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Анх удаа ЖДҮХСангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь:

  • Олон нийтэд нээлттэй, цаг тухай бүрт мессэж, вэб сайтаар мэдээлэл авах

  • Хорооны хуралдааныг шууд live явуулах,

  • Олон нийтийн төлөөлөл Хорооны хуралдааныг ЖДҮХСан дээр ирээд шууд үзэх, санал бодлоо хуваалцах,

  • Тухайн төсөл ирүүлэгч маань өөрсдийн хэрэгжүүлэх төслийг танилцуулах олон талын боломжийг олгож байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Хорооны шатанд шилжүүлсэн нийт 47 төслийг төсөл хэрэгжүүлэх салбараар ангилан авч үзвэл боловсруулах үйлдвэрлэл 78.5 хувийг, ХАА, ойн аж ахуйн салбар 12.5 хувийг, бөөний худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, нийтийн хоолны үйлчилгээ 9 хувийг тус тус эзэлж байна.

Нийт боловсруулах үйлдвэрийг эдийн засгийн дэд ангиллаар задлан авч үзвэл мах боловсруулах, сүү сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур угаах самнах, арьс шир боловсруулах, гутал засвар, үйлдвэрлэл гэх мэт Засгийн газрын 190 дүгээр тогтоолоор батлагдсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбартай нийцэж байгааг харж болохоор мөн эдгээр төслүүд нь импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийтдээ 1400 гаруй шинэ ажлын байр бий болгох төслүүд дараагийн шатанд тэнцсэн байна.

Төслийн урьдчилсан судалгааг хийхдээ төслийн үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцооллыг олон улсын зээлийн шинжилгээний арга, аргачлал, рейтингийн үнэлгээг ашиглан нийт 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр үнэлсэн болно.

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООГООР ДЭМЖИГДСЭН ТӨСЛҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ
ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ БОЛ 
ЭНД ДАРНА УУ 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?