• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдлаа

  • event
  • 2019-07-05 16:21:00
  • 933
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯам


Жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж  ажлын байр бий болгож иргэдийг орлогоо нэмэгдүүлэхэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнес инкубатор төвийг нийслэлийн бүх дүүрэг, аймаг орон нутагт байгуулах ажлыг салбарын яам зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар Багахангай, Багануур дүүрэгт энэхүү төвийг байгуулах ажлыг эхлүүлснээр нийслэлийн бүх дүүрэгт жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвтэй болж байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн санаачилгаар “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв өнөөдөр \2019.07.04\ Чингэлтэй дүүрэгт байгуулагдлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байгуулагдсан энэхүү төв нь 4 давхар 864м.кв талбайтай юм. Тус дүүрэг 160 мянган хүн амтай, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг олон иргэн аж ахуй нэгж байдаг учраас үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зайлшгүй шаардлага байгааг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ХХААХҮ-ийн сайдад онцлон хэллээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжихээр төсөвт хөрөнгийг нь суулгуулж богино хугацаанд ашиглалтад оруулж санаачилга гарган ажиллаж байгаа М.Оюунчимэг гишүүндээ талархаж байна. Цаашдаа энэ төвийн үйл ажиллагаа иргэд, үйлдвэрлэгчиддээ өгөөжөө өгч өрхийн үйлдвэрлэлээс дунд, том аж ахуй нэгжүүд төрөн гарна гэдэгт итгэж байна. Гол нь төвийн үйл ажиллагаагаа тасралтгүй, идэвхитэй явуулах тал дээр салбар яам, дүүрэг, иргэд хамтраад ажиллах нь чухал гэлээ .

Чингэлтэй дүүрэг дэх Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан,  ЖДҮХСангийн Захирал Б.Батцэцэг болон бусад албаны хүмүүс оролцож Чингэлтэй дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж санал бодлыг нь сонслоо .

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?