• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулна

  • event
  • 2019-06-18 17:29:00
  • 965
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Эх сурвалж: Parliament.mn 

             Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.


            “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2016.07.27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байсан Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болгон өөрчлөн байгуулсан нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулах бие даасан мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан гэж Засгийн газар үзэж байна.
            Яам, агентлаг болон төрийн бусад байгууллагууд салбарын бодлого боловсруулах үндсэн чиг үүргийнхээ хажуугаар худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал нэмэгдэх, цаг хугацаа алдах, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний хүртээмжийг удаашруулах, нөгөөтэйгүүр худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байхгүй болсноор гаднын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг зохион байгуулах мэргэжлийн боловсон хүчний дутал үүсч, худалдан авах ажиллагааны олон улсын жишгээс Монгол Улс ухарсан зэрэг сөрөг дагавар үүсгэсэн тул Төрийн худалдан авах ажиллагааны газрыг нэн яаралтай байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
           Худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, байгаль орчинд ээлтэй ногоон худалдан авалт, эх оронч худалдан авалтыг нэмэгдүүлэх, тендер шалгаруулалттай холбоотой үндэслэлгүй гомдлыг бууруулах, орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зэрэгт энэхүү бие даасан байгууллага байгуулах нь чухал нөлөө үзүүлэх ажээ.
            Тиймээс “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016.07.21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулжээ. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газрын 2016.07.27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын холбогдох хавсралтад нэмэлт, өөрчлөлт орж, Төрийн худалдан авах ажиллагааны газрыг шинээр байгуулах боломж бүрдэх юм.
 
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?