• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДАЖ, ЖАГСАХАА БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНООС МЭДЭГДЛЭЭ

  • event
  • 2018-11-19 12:50:00
  • 1481
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-ийн зээл олголтын хуувилдаан болоод тус сангаас эрх мэдлээ ашиглан зээл авсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохыг шаардаж, ТББ-тай хамтран жагсахаа өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. 
Жагсаалыг 2018.11.25-ны ням гаригийн 12:00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд дараах 5 шаардлагын дагуу жагсана гэж мэдэгдсэн юм.
  1. Албан тушаалын давуу байдлаа ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг ШААРДАХ,
  2. УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын албан тушаал, мэдээллийн давуу байдлаа ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийг буцаан яаралтай төлүүлэхийг ШААРДАХ,
  3. Сангийн яамнаас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулахыг ШААРДАХ,
  4. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээл, төсөл сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй, шилэн болгохыг ШААРДАХ,
  5. Жижиг дунд үйлдвэр,үйлчилгээг дэмжих тухай хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зэрэг Баялаг бүтээгч Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулиудыг яаралтай батлахыг ШААРДАХ гэх зэрэг болно.
Мөн энэ үеэр баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос цаашид хийх ажлаа танилцуулсны зэрэгцээ УИХ-д хэлэлцэгдэж буй Жижиг дунд үйлдвэр,үйлчилгээг дэмжих тухай хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зэрэг Баялаг бүтээгч Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулиудыг яаралтай батлуулах талаарх баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээс ирүүлсэн саналыг нэгтгэн УИХ-д хүргүүлснээ танилцууллаа.
Жижиг дунд үйлдвэр,үйлчилгээг дэмжих тухай хуульд оруулах саналыг тус холбооны төлөөллүүд өнгөрсөн 7 хоногт Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ гардуулж өгсөн юм.
Түүнчлэн баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнгөрөгч 7 хоногт Капитал банктай холбоотой асуудлаар "Жижиг дунд үйлдвэрлэгч нарт очих ёстой зээлийн мөнгийг банк авах нь шударга бус" хэмээн мэдэгдсэнтэй холбогдуулан тус банкнаас "баримт, нотолгоогүйгээр нэр төрд халдсан" гэж үзэн мэдэгдэл гаргасныг няцааж , тус банкны нэр хүндэд халдаагүй гэдгээ мэдэгдлээ. 
 
Энэ талаар ББДХ-ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэлэхдээ:"ЖДҮХ сангаас дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Капитал банк 2011, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон аж ахуйн нэгжид зээл олгосон. Энэ зээлийн эргэн төлөлтөө ЖДҮХ санд өгөлгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэтэл ЖДҮС-ийн асуудал олон нийтэд ил болж, манай холбоо Капитал банктай холбоотойгоор мэдээлэл хийснээс хойш тус банк 1 сар хагасын хугацаанд 2 тэрбум гаран төгрөгийн эргэн төлөлт хийсэн байгааг ЖДҮС-ийн шилэн данснаас харж болно. Хэрвээ 48 тэрбум төгрөг цаг хугацаандаа эргэн төлөгдөж, ЖДҮХ санд орсон бол хэчнээн баялаг бүтээгч, үйлдвэрлэгч үйл ажиллагаа өргөжүүлж, хэдэн зуун ажлын байр нэмэгдэж болох байсан вэ? Бид энэ асуудлыг нь хөндөж тавьснаас бусдаар тус банкны нэр хүндэд халдаагүй хэмээн онцоллоо.
 
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?