• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйл явдлын мэдээ

Үйл явдлын мэдээ

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНООС ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

  • event
  • 2018-10-29 14:22:00
  • 1187
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээлтэй холбоотой цаг үеийн асуудал болоод ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.  Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжин, ажлын байрыг бий болгох зорилгоор олгогддог ЖДҮХ сангийн зээл үйлдвэрлэгчдэд бус эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад олгогдож байгаа талаар тус холбооноос мэдэгдсэн юм. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өнгөрсөн 6 сард хийсэн хэвлэлийн хурлын үеэр ч тус сангийн үйл ажиллагааг ил тод болгох, төсөл сонгон шалгаруулах хороонд үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байсан юм.

 

Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос "ЖДҮ хөгжүүлэх сан 24-н ажилтан, албан хаагчидтай байтал төсөл хүлээн авч дууссан өдөр 2018.04.16-наас  хойш сайдын тушаал гартал ажлын 20 хоногийн дотор 1031 төслөөс 498 төслийг шалгаруулж, шалгарсан 498-н төслөөс 134-н төсөлд нь зээл олгожээ. 1031 төслийг 20 хоногийн дотор шалгаруулан зээл олгож хэт богино хугацаанд шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байна. Мөн 2018.08.03-наас сайдын тушаал гартал  ажлын 14 хоногийн дотор 511 төслөөс 82 төсөл шалгарч сонгон шалгаруулах хороо, дэд хорооны шийдвэр гарч, сайдын тушаал гарсан нь ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ шударга, үнэн зөв явагддаггүй нь баримтаар нотлогдож байна"хэмээн мэдэгдэж, ЖДҮХ сангийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

 

Хэвлэлийн хурлыг бүрэн эхээр нь хүргэж байна: 
 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?