• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

ХҮЛЭМЖИЙН ТАРИАЛАН ЭРХЛЭГЧИД ИМПОРТЫГ ОРЛОХ НАРИЙН НОГООНЫ ЧАНАР, ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГО ДОР НЭГДЭЖ БАЙНА

  • article
  • 2023-07-06 00:00:00
  • 2043
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” -ын
хүрээнд хүнсний ногооны дотоодын тариалалт, хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарсан олон талт үйл ажиллагаа өрнөсөөр байна.
Энэ хүрээнд “Монгол ногоо” төсөл, “Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” ТББ, “Ариун хөрсний өгөөж шим” анхан шатны борлуулалтын хоршоо болон “Цэвэр хөрсний шим” дундын хоршоо хамтран “Хүлэмжийн тариалан эрхлэгчдийн өдөрлөг, бодлогын хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.
Өдөрлөг, хэлэлцүүлэг нь хүлэмжийн ногооны ач холбогдлыг таниулах, зах зээлийг өргөтгөх, борлуулалтын зохион байгуулалтыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэхэд зорьж байна.
Үйл ажиллагааны хүрээнд “Хүнсний ногоо, хүлэмжийн бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа” болон “Хүлэмжийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын зохион байгуулалтыг сайжруулах, идэвхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлсэн. 



Хүнсний ногоо, хүлэмжийн бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа- өдөрлөгийн үеэр,
хүлэмжийн ногооны хэрэглээ болон эрүүл мэндийн ач холбогдол, дотоодын тариалалтын давуу тал зэрэг мэдээллийг авсан иргэд шинэ ургацын амт чанар, боломжит үнэ зэргийг таашааж байлаа.
Төр засгаас хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгойлон анхаарч буй энэ цаг үед ногоочид нэг зохион байгуулалт дор стандартын дагуу системтэй тариалах, дотоодын зах зээлд үнийг тогтвортой барих, хуваарилалт хийхээр хамтран хоршоолж байгааг “Ариун хөрсний өгөөж шим” анхан шатны борлуулалтын хоршооны гүйцэтгэх захирал Т.Амар өдөрлөгийн үеэр онцолсон.
Хэлэлцүүлгийн үеэр “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандах хэлэхдээ:
-Ногоочид хэрхэн тарих технологио мэдэж байгаа ч бүтээгдэхүүнээ таниулах, борлуулахад учир дутагдалтай байна. Энэ тал дээр суралцсанаар дотоодын хүнсний ногоо эргэлтэд орж импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц тоо хэмжээнд хүрэх боломжтой” гэсэн юм.

Харин “Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Я.Оюунчимэг “Хүнсний хувьсгал”-ын үр дүнг сайшааж илүү өргөн дэлгэр болоход ногоочдын оролцоо өндөр байгааг дурдаж байв.
Ийнхүү нарийн ногоо тариалагчид нэгдэн зохион байгуулалтад орж тариалалтаа хөгжүүлж төрөлжүүлэх, цаашлаад импортыг орлох нарийн ногооны чанар, хэмжээг нэмэгдүүлэхэд зорьсон нэгэн алхмыг хийлээ.
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?