• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. special

special

image

  • special
  • 2021-12-27 10:50:00
  • 2506
SHARE TWITTER
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны хамт олон ээлжит баялаг бүтээгчээ онцлон хүргэж байна. Монгол өв соёл, түүхийг бүтээгдэхүүндээ шингээдэгээрээ онцлог “Mayara” брэндийн үүсгэн байгуулагч Э.Азжаргалтай олон сонирхолтой зүйлийн талаар ярилцсаныг уншигчдадаа хүргэе.
 
Сайн байна уу. Манай уншигчдад зориулж өөрийгөө товч танилцуулж болох уу?
  • Сайн байцгаана уу. “Маяара трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Азжаргал байна. Манай компани 2018 онд байгуулагдан, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлцгээе уриатайгаар үйл ажиллагаагаа явуулсаар байна. Компаниа байгуулсан цагаас эхлэн бусад баялаг бүтээгчдийнхээ адил олон замналыг туулж явна даа.
Уриагаа яагаад ингэж сонгох болов. Танай компанитай адил төрлийн брэндүүдээс юугаараа онцлог вэ?
  • Би анх гадаадад явж байхдаа компаниа байгуулах санааг олсон. Учир нь тэнд Монгол гэхээр л улаан хацартай, хээр мал маллаад явж байдаг гэж ойлгодог байсан. Тэгээд Монгол Улсын өв соёлыг шингээсэн, загварлаг, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн хийхийг хүссэн. Манайх бүтээл бүрээ нарийн судалж байж хийдэг. Тухайлбал энэ хувцас дээр ямар зураг, хээ ашиглах уу, загвар нь ямар утга илэрхийлэх үү гээд олон талаас нь судалдгаараа онцлог. Мөн нэрний хувьд сонгохдоо ч их ач холбогдол өгч байсан. Я.Цэвэл гэдэг хүний тайлбар толийг хоёр өдөр уншиж байж “Маяара” гэдэг нэрийг олсон. Энэ нь тогос гэдэг утгатай нутагшуулсан үг юм билээ. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг шиг Монгол хүний нэр төрийг илтгэсэн сайхан бүтээлүүд гаргана гэж бодож нэрлэсэн.
Танай компани хэд хэдэн салбараа хаасан байсан. Яг юунаас болоод ийм юм болчихов?
  • Мэдээж цар тахал маш ихээр нөлөөлсөн. Анх байраа зарж эхлүүлсэн бизнес минь бараг л зогсчхоод байгаа. Үүнд бас ажиллах боловсон хүчний асуудал ч нөлөөлсөн. Манайд 80 хүний ажлын байр байгаа ч өнөөдрийн байдлаар 10 хүн л ажиллаж байна. Монголчууд ажил хийх дургүй болсон гэдгийг бусад үйлдвэрлэгчид маань ч бас мэдэрч байгаа байх. Өөрт байгаа бүхнээ золиослоод үйлдвэр барьсан ч ажил хийх хүн олдохгүй ингээд хоосон оргиод сууж байна даа.
Танай үйлдвэр их өвөрмөц зохион байгуулалттай санагдлаа. Үйлдвэрийнхээ талаар танилцуулж болох уу?
- Би үйлдвэрээ нэг дор бүх ажил зэрэг явагддаг байхаар төлөвлөж хийсэн. Эхний өрөөнд загварууд бэлэн болмогц, дараагийн өрөөнд оёдол, эсгүүр явагдаж байх, хамгийн сүүлийн өрөөг дэлгүүр болгон тохижуулж, үйлчлүүлэгчдээ хүлээн авах гэх мэт шат дамжлагаар явагдах юм. Үйлдвэрээ босгоход их хэмжээний мөнгө орсон. Зориг гаргаж эхлүүлсэн ажлаа цаашид шантрахгүй үргэлжлүүлнэ гэж бодож байгаа.

Танай ажлын байран дээрх уур амьсгал үнэхээр халуун дулаан санагдлаа. Ажилчид нь яг л гэртээ байгаа юм шиг байдаг юм байна. Үүнд юу нөлөөлсөн бэ?
  • Би ажилчдынхаа чөлөөт цагт их анхаарал хандуулдаг. Бүр ажлынхаа зааланд дисконы гэрэл хийлгэсэн. Манай ажилчид ихэнхдээ бүтэн өдрийн турш хөдөлгөөнгүй сууж ажилладаг тул цайны цагаараа, эсвэл ажлаа тараад бүжиглэх, дасгал хийх орчныг нь ингэж бүрдүүлж өгсөн. Ингэснээр тэдний сэтгэл зүй, бие эрхтэн хоёулаа эрүүл байхад тустай. Би ч гэсэн хамт бүжиглэж, ярилцаж цагийг ажилчидтайгаа хамт өнгөрөөх дуртай байдаг юм.
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?